top of page

Аз жаргалтай амьдрах Фэнг Шү-гийн 5 зөвлөмж


1. Фэнг Шү – ГЭР 

Ихэнх хүмүүс гэрийнхээ Фэнг Шү-д санаа зовдог бөгөөд энэ нь тухайн хүний үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гайхалтай эхлэл болох юм. Чимэглэлийг зөв сонгож зохион байгуулснаар та эрүүл, аз жаргалтай гэрийг бий болгож чадна. Жишээ нь Фэнг-Шү нь гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ хайр түгээх тэрхүү энергийн урсгалыг бүрдүүлж байдаг. Хэд хэдэн жижиг алхмуудыг хийснээр та сайн энергийг бүрдүүлж, дэмждэг орчинг бий болгож чадах нь байна. 


2. Фэнг Шү- АЖЛЫН БҮТЭЭМЖ 

Ажлын орчноос үл  хамааран Фэнг -Шүгийн зарчмуудыг ашиглан бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ нь таныг ажилдаа дуртай байхад ч нөлөөлнө. Фэнг-Шү таныг автоматаар амжилтанд хүргэхгүй ч гэсэн  зорилгодоо  хүрэхэд тань туслах болно. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд ажлын байран дээрээ Фэнг-Шүгийн энергийг бүрдүүлснээр бизнесийн амжилтанд хүрэх боломжтой тул Фэнг Шү зөвлөмжүүдийг ашиглан ухаалаг оффисыг бий болгож, үр өгөөжийг нь аваарай.


3. Фэнг Шү- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ 

Фэнг-Шү шинэ байр зарах, худалдан авахад аль алинд нь туслах болно. Итгэхэд хэцүү ч итгээрэй. Байрны борлуулалтын хурдасгах олон Фэнг-Шү зөвлөмжүүдийг ашиглаж болно. Хэрэв танай байр сайн энергитэй бол худалдан авагч үүдэнд орж ирээд л энергийн урсгал татагдах болно. Эсрэгээрээ та байр худалдан авах гэж байгаа бол байшингийн байрлал, чанар, муу Фэнг-Шүтэй байшингийн энергийг засах зэрэгт Фэнг-Шүг ашиглах боломжтой юм. Энэхүү шилжилт хөдөлгөөн Фэнг-Шүгийн хувьд сайхан боломж болох бөгөөд эрүүл мэн, аз жаргалд хүргэх юм. 


4. Фэнг Шү- ЭРҮҮЛ МЭНД 

Фэнг-Шүгийн үндсэн зарчмуудыг ашигласнаар та эрүүл мэнд, сэтгэл санаагаа сайжруулж чадна. Фэнг-Шү нь эдгэрэлт, гоо үзэсгэлэн, эв найрамдлыг бий болгоход танд туслах болно. Жишээ нь таны унтлагын өрөө, угаалгын өрөө, гал тогоо нь “Эрүүл мэндийн гурвалжин” -г бүрдүүлдэг бөгөөд таны сайхан байдалд ихээхэн нөлөөлдөг байна.  мөн олон тооны байгалын гэрэл нь таны сэтгэл санааг сайжруулдаг байна. 


5. Фэнг Шү- САНХҮҮГИЙН ЧАДАВХИ 

Фэнг-Шү нь танд баялаг авчрах албагүй ч алдар  нэр, аз завшааныг олж авахад туслах болно. Өөрөөр хэлбэл гэр бүл, бизнесийн орчинд аль алинд нь нөлөөлөх бөгөөд таныг бэхжүүлж, баялагаа илэрхийлэх эрч хүчийг татах болно. Гэрийнхээ зохион байгуулалтыг зурахдаа байрныхаа мөнгөний хэсгийг тодорхойлох хэрэгтэй. Дараа нь та элбэг хангалуун байдал, хүч чадлыг бэхжүүлэхийн тул усан  оргилуур, ид шидийн зангилаа гэх мэт муруй тэмдэгтүүдийг ашиглаж болох юм. 



Эх сурвалж: thespruce.com


0 views0 comments

Recent Posts

See All

Мөрөөдлийн байшингаа бүтээх нь

Гэрийнхээ дотор зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ? Байшингаа өөрөө барих нь байшингийн болоод өрөөний зохион байгуулалтыг өөрийн...

Comments


bottom of page