top of page

АШИГЛАЛТАНД ОРООГҮЙ БАЙР АВАХДАА ЮУН ДЭЭР АНХААРАХ ВЭ


Хэрвээ та ашиглалтад ороогүй байр худалдаж авах гэж байгаа бол бидний зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  1. Гэрээ байгуулахаас өмнө барилгын компаниас тухайн худалдаж авч байгаа байрыг таниас өөр хүнд худалдаагүй гэсэн баталгаа болгож албан бичиг гаргуулж авах;

  2. Гэрээний  төлбөрийг хүний дансруу болон бэлэн мөнгөөр бүү хийгээрэй. Гэрээг барилгын компанитай л хийж байгаа бол заавал барилгын компанийн дансруу шилжүүлэх хэрэгтэй. 

  3. Төлбөрөө шилжүүлэхдээ тухайн байрныхаа хаяг, тоот, өөрийн рд зэргийг бичиж шилжүүлээрэй. 

Бодит явдал:

Иргэн Б борлуулалтын компанийн ажилтан гэж иргэн А-д худлаа хэлж, байр танилцуулсан. Ингэхдээ худалдаж авч байгаа хүнд хямдхан зарж байгаа учраас өөр хүний хажууд байрны талаар бүү яриарай гэж хэлсэн байна. Ингээд А тухайн байрыг худалдаж авахаар болж, Иргэн Б-н дансруу байрны төлбөрөө шилжүүлсэн. Энэ мэт залилангийн хэргүүд маш их гарч байгаа учраас та байр худалдаж авахдаа маш сайн нягталж, шалгаж байгаарай. 



 
 
 

Comments


bottom of page