top of page

БҮТЦИЙН АСУУДАЛТАЙ БАЙРЫГ ЗАРАХ АРГА

Writer's picture: Uyanga Altan-ErdeneUyanga Altan-Erdene

Updated: Oct 9, 2024






Хэрэв та байраа түргэн зарахыг хүсэж байвал, байр тань борлуулагдахгүй байж болохоор

аливаа нэгэн бүтцийн асуудал байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Энэ удаад та бүхэнд

бүтцийн асуудал болон ийм асуудалтай байрыг хэрхэн зарах тухай зөвлөмжийг хүргэж

байна.

Бүтцийн асуудал гэж юу вэ?

Товчхоноор хэлбэл, таны байр орон сууцны бүтцийн бүрэн бүтэн байдалд нөлөөлж

болохуйц аливаа асуудлууд орно. Эдгээр нь дизайн, барилгын материал, чанаргүй

гүйцэтгэл, мөн баригдсанаас хойш үүссэн бүтцийн алдаа нь аажимдаа даамжирсан зэргээс

үүдэлтэй.

Танай байр нэг болон нилээд хэдэн бүтцийн асуудалд өртсөн байж болох юм.

Бүтцийн асуудал нь яагаад тийм ноцтой зүйл гэж?

Хамгийн их сэтгэл зовоох зүйл нь таны орон сууцыг аюулгтай болгож байгаа бөгөөд

цаашлаад хүн, амьтан амьдрах боломжгүй болох бөгөөд энэ нь орон сууцыг нурах хүчин

зүйл ч болдог.

Зарим тохиолдолд бүтцийн асуудал нь таны байрыг нураахаас өөр аргагүй байдалд

хүргэдэг. Жишээ нь, 2012 онд мөрөөдлийн орон сууцаа зээлээр аваад, жирэмслээд

удаагүй байсан хос байрандаа бүтэлгүй өөрчлөлт оруулсан байна. Энэ үед өөрчлөлт орсон

хэсэг нь нураад зогсохгүй, хөршийнхөө байшинг мөн нурааж орхижээ. Үр дүнд 1сая гаран

ам долларын төлбөрт орж, мөрөөдлийн байшингаасаа салахад хүрсэн байна.

Мөн бүтцийн асуудлын жижиг засвар ч гэсэн үнэтэй тусдаг. Жишээ нь, суулттай

хаусны суурийг засаж янзлах үед ихэнхдээ 10,000-15,000 гаруй ам.доллар гарна гэсэн

тооцоо ч байдаг.

Бүтцийн асуудал байгаа тохиолдолд таны байрыг худалдаж авч буй хүнд орон

сууцны зээл нь гарахгүй, эсвэл засагдах хүртэл орон сууцны зээл нь хүлээлтэд орох болно.

Тиймээс энэ нь таны байрны борлуулалтыг тэр чигээр нь гацааж байгаа юм л даа.

Бүтцийн асуудлууд: Түүний төрлүүд

Маш олон төрлийн асуудлууд байдаг, энэ удаад голчлох төрлүүдээс танилцуулъя.



o Суулт

Одоо үед хамгийн их тохиолддог асуудлуудын нэг. Жишээ нь, Их Британид гэхэд

2018 онд 3 сарын дотор л гэхэд даатгалын маргаанаар 10 мянга гаруй иргэдээс

нийт 64 сая ам.долларын дүн бүхий нэхэмжлэл байрны суулттай холбоотойгоор

гарсан байна.


Барилгын тооцоот суулт нь хэдийгээр суулт гэж ажиглагдах боловч тийм ч их

асуудал дагуулдаггүй. Учир нь тооцоот суулт нь барилга хөрсөө бэхжүүлж жигд суух

процесс юм. Харин барилгын доод хэсэгт хөдөлгөөн үүсч суух нь өөрөө маш ноцтой

бүтцийн асуудлуудыг үүсгэдэг.

Суулт нь хэд хэдэн тохиолдлоор үүсч болно. Жишээ нь, тухайн газрын

нөхцөл байдал болон геологийн холбогдолтой асуудлууд, шаврын агшилт, ойр

хавийн мод нь хөрсний чийгийг авах, ус сувгийн болон бусад хоолойгоор ус алдах,

элэгдэл, хуучин уул уурхайн бүс байсантай холбоотой суултууд гэх мэт.

Хөрсний дээш түрэх хөдөлгөөн нь суултын эсрэг бөгөөд мөн адил бүтцийн

асуудал үүсгэнэ.

Суултын асуудлыг шийдэх нь эхлээд суултын шалтгаантай тулахаас эхэлнэ.

Үүний дараагаар суултаас үүдэлтэй гэмтлыг засах хэрэгтэй болно. Хэд хэдэн

тохиолдолд, суусан барилгын суурийн доор нь тулаас хийх шаардлагатай болдог.

o Стандартын бус барилга угсралт

Хэрэв таны хаус тоосго болон бетоноор баригдаагүй бол бүтцийн согогтой байх

магадлалтай. Стандарт бус угсралтанд модон барилга, сүрлэн барилга, шороо

шавраар хийсэн барилга, асбест, тэгш бус төмөр, бетон хүрээ бүхий барилгууд, мөн

банзан байшин болоод ялунгуяа “системчлэн барьсан барилгууд: бэлдэцүүдээ

барьж ирээд барьдаг гэсэн санаа, үйлдвэрт ихэнх нь хийгдээд ирэх тул цаг

хугацаа болон зардал хэмнэдэг талтай”.

o Бусад байж болох асуудлууд

o Хана зангилааны алдаа

o Асбест

o Чийг

o Чийг тусгаарлагч

o Нойтон ба хуурай ялзарсан хэсгүүд

o Тэгш дээвэр

o Шарилж болон хогийн ургамалууд

o Модны хорхой

o Бусад асуудлууд


Бүтцийн асуудлыг хэрхэн олж харах вэ?

~Бүтцийн асуудал байгааг илтгэх шинж тэмдэгүүд:

~Тэгш бус налуу хана

~Тэгш бус гадаргуутай овойсон хана

Тэгш бус, гишгэхэд пүрш шиг болсон шал

~ Хаалганы болон Цонхны гацалт

~ Гадна болон дотор ханын цуурал

~ Чийгний үнэр бүхий эвгүй үнэр


~ Дээврийн шилжилт эсвэл нуман дээвэр

Бүтэцийн асуудлыг оношлох нь

Бүтэцийн асуудал дээр та өөрөө онош тавих нь маш хэцүү юм. Хэрэв та ямар нэг

бүтэцтэй холбоо бүхий асуудал байгаа гэж сэжиглэж байгаа бол нь туршлагатай

барилгачин, хэмжилт шалгалтын инженер, барилгын бүэцийн инженерээс зөвлөгөө

аваарай.

Даатгал эдгээр асуудлуудыг хамгаалах уу?

Хэдийгээр таны даатгал бүтцийн асуудлуудыг засах хамгаалалттай байсан ч, юунаас

шалтгаалсан болон эдгээр шалтгаануудыг хамгаалдаг эсэхээс хамаарах юм.

Бүтцийн асуудлууд нь даатгалын компанитай үүсэх маргааны тоомоохон хэсэг байдаг.

Зарим үйлчилгээний байгууллагууд байрны эзэн ба даатгагч хоорондын хамгийн том

маргааны сэдэв нь тооцооллын бус суулт юм.

Даатгалын компаниуд бүтцийн асуудал нь засвар тордолгоог цаг тухайд нь

хийгээгүйгээс үүдэлтэй хэмээн үзэж таны нэхэмжлэлээс татгалзаж магадгүй. Мөн

цаашлаад, таны хэлж буй суултыг, суулт биш байна гэж маргах, эсвэл ердөө даатгалын

хамгаалалтад суулт ороогүй ч гэж магад. Өөр нэг тохиолдол нь суултыг даатгалын хугацаа

эхлэхээс өмнө үүссэн гэж маргах.

Тиймээс, таны даатгалын нөхцөлд бүтэцийн асуудлыг хамгаална гэж байсан ч

даатгагчаас амархан шийдэл гаргаж өгнө гэж үргэлж найдах боломжгүй юм.

Бүтцийн асуудалтай байрыг хэрхэн зарах вэ?

Хэрэв таны байр бүтцийн асуудалтай бол зарахаасаа өмнө засах талаар бодоод үзээрэй.

Эхлээд хэр их зардалтайг нь тооцвол шийдвэр гаргахад дөхөм болно.

Мэргэжлийн баталгаа гаргах чадамжтай хувь хүн, байгууллагатай хамтрах нь чухал

юм. Ингэснээр, таны байрыг худалдан авч буй хүн, түүнд орон сууцны зээл гаргах этгээд 2

тухайн баталгаа гаргагч мэргэжлийн хүнийг аливаа асуудал гарах үед тухайн асуудлыг

шийдэх боломжтой гэж харах юм.

Өөр нэг засалгүйгээр зарах арга нь шууд бэлэн мөнгөөр худалдах. Ингэснээр та банк эсвэл

зээл олгогч байгууллагуудаар дамжихгүй түргэн хугацаанд байраа зарах боломжтой

болно.


Эх сурвалж: propertyinvestmentsuk.co.uk

4 views0 comments

Comments


bottom of page