ГАЗРЫН 3 ТӨРЛИЙН ЭРХ БАЙДАГ
- Uyanga Altan-Erdene
- Mar 14
- 1 min read
Газрын 3 төрлийн эрх байдаг. Үүнд:
Өмчлөх эрх;
Эзэмших эрх;
Ашиглах эрх;
Эзэмших эрх: Зөвхөн хуульд заасан зориулалтын дагуу тухайн газрыг эзэмшинэ. 15-60 жилийн хугацаатай байдаг бөгөөд газрын төлбөр төлдөг. Монгол улсын иргэн, Монгол улсын хуулийн этгээд газрыг эзэмших эрхтэй байдаг.
Нэмэлт: Та өөрийн эзэмшиж буй газраа Монгол улсын иргэн эсвэл Хуулийн этгээд рүү шилжүүлэх боломжтой.
Шилжүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Газрын эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулна.
Газрын гэрчилгээ, кадастрын зураг
Газрын албатай байгуулсан “Газар эзэмших гэрээ”
Газрын татвар төлсөн баримт
Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлээд өөрийн харъяа дүүргийн газрын албанд хүсэлт гаргана.

Comments