Таны гаражны шал ямар байхаас үл хамааран та шаалаа бетоны шалны будаг ашиглан амархан аргаар будах боломжтой. Бетонон шалны будаг нь тосон суурьтай болон усан суурьтай гэж байдаг бөгөөд аль алиныг нь шинэчлэх бүрэн боломжтой. Усан суурьтай шалыг шинэчлэхэд илүү хялбар бас хямд байдаг бөгөөд хүмүүс түгээмэл ашиглагддаг. Хэдийгээр гаражны шалыг олон өнгөөр будах боломжтой байдаг ч ихэнхдээ цайвар өнгөөр ялангуяа цайвар саарал өнгөөр будах нь бараан өнгөнөөс илүү гэрлийг тусгадаг байна.
1. Шалны будгаа сонгох
Латекс будагтай адил ердийн будгийн багс болон өнхрүүш ашиглана. Бетонон шалны будаг нь ямар нэг нэмэлт будаггүйгээр гулсах эсэргүүцлийг хангалттай бүрдүүлсэн байх ёстой. Латекс шалыг сонгодог бас нэг шалтгаан бол савантай усаар цэвэрлэх боломжтой юм. Харин тосон суурьтай эпокси-р будсан шалыг цэвэрлэхэд тусгай уусгагч, зөөлрүүлэгч бодисоор цэвэрлэдэг.
2. Бэлтгэл ажил хамгийн чухал нь
Бэлтгэл ажил нь шалыг будахаас илүү чухал ажил юм. Учир нь шалыг будахаасаа өмнө бетоныг сайтар цэвэрлэж, эвдрэлийг засах нь маш чухал. Тос болон тосон толбо нь будаг түрхэхэд бетонтой зууралдаж будаг тогтоход хүндрэл учруулдаг бөгөөд мөн өнгөлгөө хийхэд товойн ялгарч гарч ирдэг. Та ямар ч будаг сонгосон бай зааварчилгааг анхааралтай уншаарай. Гадаргууг бэлтгэх, температурын талаарх зөвлөмжүүдэд онцгой анхаарах хэрэгтэй. Ихэнх гаражны шалны будгийн ажил нь гадаргууг буруу бэлдсэн эсвэл гадаргуун температур хэт бага байснаас үүдэн бүтэлгүйтдэг. Мөн өндөр чийгшил нь будгийн бат бөх байдалд сөргөөр нөлөөлдөг.
Танд хэрэг болох зүйлс:
Хүрз, малтуур / шаардлагатай бол /
Шүүр
Чийгтэй- хуурай вакуум
Тос арилгагч
Хатуу сойз, зүлгүүр
Нунтаг угаалгын бодис
Хувин
Эфирийн хүчил / шаардлагатай бол/
Даралттай угаагч
Будаг
Багс
Өнхрүүш
Дараалал:
Гаражны шалаа цэвэрлэх – эфирын хүчлээр арчих
Бетонон шалны эхний үеийн будалт хийх
Хоёр дахь үеийн будалт хийх
Хатаалтыг дор хаяж бүтэн өдөр болсны дараа алхах, машинаа 7 хоногийн дараа тавиарай.
Эх сурвалж: thespruce.com
コメント