top of page

ГЭРТ НУУГДАХ АЮУЛААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХ НЬ

Writer's picture: Uyanga Altan-ErdeneUyanga Altan-Erdene

Updated: Oct 9, 2024



Танай гэрт хүүхэд байдаг уу? Тийм бол та хүүхдээ аюулгүй орчноор хангах нь хичнээн чухал

болохыг мэдэж байх ёстой. Өөрөр хэлбэл, хүрээлэн буй орчин эсвэл тухайн орчинд буй эд зүйлсийг

хүүхдүүдэд аюулгүй байлгах явдал юм.

Гэртээ хүүхдээ хамгаалах арга хэмжээ авах нь тийм ч амархан зүйл биш, гэвч хүүхдээ аюулгүй

байлгах нь зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хүүхэд сониуч зангаараа үргэлжид сонирхолтой тоглох

зүйлийг хайж байдаг бөгөөд гал тогооны тавиур руу авирч жигнэмэгтэй шил, хайрцаг руу хүрэх,

цахилгаан хэрэгслийг янз бүрээр оролдож үзэх гэх мэт зүйлсийг хийдэг. Хүүхэд нь эцэг эхийнхээ үйлдэл

бүрийг дуурайж хийх дуртай байдаг.

Мэдээж та хүүхэддээ осол эндэл огтхон ч гаргуулахыг хүсэхгүй байгаа байх. Гэмтэл зэрэг аливаа

ослыг эмнэж анагаахаас илүү урьдчилан сэргийлж хамгаалах нь илүү үр дүнтэй байдаг. Тиймээс гэртээ

хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, зөвлөмжүүдийн дагуу зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй.

Аюулгүйн арга хэмжээг авч эхлүүлэх хамгийн сайн арга нь өвдөглөж суугаад, хүүхэд тань эргэн

тойрондоо юуг харж байгаа болон юуг харах боломжтойг ажиглах явдал юм. Хэрэв танай хүүхэд 1-5

настай бол энэхүү ажиглах процессийг тодорхой давтамжтайгаар хийж байх хэрэгтэй.

Хүүхдийн аюулгүй байдлын үндсэн чухал зөвлөмжүүд

1. Хүүхэдтэйгээ ярилцаж аюулгүй байдлын тухай анхаарвал зохих үндсэн зүйлсийг заах

2. Ямарваа асуудал үүсэх үед шуурхай хэрэглэх зориулалтаар цагдааг, түргэн тусламж, хүүхдийн

яаралтай тусламж гэх мэт дуудлагын дугаарууд болон хүүхдээ үзүүлж буй эмч болон

эмнэлэгийн дугааруудыг хөргөгч дээрээ наах эсвэл утас дээрээ бүртгэж авах

3. Шат болон бусад хүүхэд ойртох ба явахад аюултай байж болзошгүй хэсгүүдэд хаалт болон

хаалга хийх

4. Тавилгын хурц үзүүртэй булангуудад зөөлөн материалаар хийсэн хамгаалалтыг нааж суулгах

5. Халуун усны урсгалыг зохицуулах зориулалт бүхий түлэгдэлтийн эсрэг төхөөрөмжийг цоргонд

суурилуулах.

6. Хүүхдийн гар хурууг хаалганд хавчуулахаас сэргийлж хаалга тогтоогч буюу баригчийг хаалганд

суурилуулах

7. Цонх болон балконыг гаднаас нь шаардлагатай бат бэх зүйлээр торлож хүүхдийг санамсаргүй

байдлаар унахаас сэргийлэх

8. Хүүхэд гар хүрэх боломжтой аливаа шүүгээ шургуулга тавиурын хаалганд түгжигч суурилуулж

амархан онгойлгохоос сэргийлэх

9. Нялх хүүхэд тоглоом болон шалан дээрх аливаа зүйлсийг амандаа хийх эсвэл зажилах зэрэг

зуршилтай байдаг. Тиймээс шалан дээр хүүхэд залгиж болзошгүй аливаа жижиг зүйлс байгаа

эсэхийг шалгах. Жишээ нь: тогтоогч буюу тээглүүр, товч, хумс болон зоос гэх мэт

10. Таримал ургамал ба цэцгийн ихэнх нь хортой байдаг бөгөөд хүүхдүүд түүнийг зулгааж амандаа

хийх эсвэл идэх аюултай тул шалан дээр байрлуулалгүй, хүүхдийн гар хүрэхгүй газарт

шилжүүлэх

11. Гэрийн гадна хаалгыг амархан онгойхгүй байхаар хаалганы бариулын бүрээс болон хаалганы

цоожыг суурилуулж хүүхэд хараа хяналтгүйгээр гарахаас хамгаалах

12. Хүүхэд харж байх үедээ аль болох суурин бус гар утас хэрэглэж занших. Ингэснээр та утсаар

ярьж байх үедээ хүүхдээ анзаарахгүй цаг мөч үүсгэхээс сэргийлэх боломжтой

13. Залгуурын хамгаалалтыг суурилуулах. Гэрийн унтраалга болон залгуурын цэг бүрт суурилуулах

боломжтой. Та өнгө болон хэмжээг нь зохистой сонгож чадвал эдгээр нь танай гэрийн засал

чимэглэлтэй зохицох нэмэлт шийдэл болж болох юм

14. Утаа мэдрэгчийг өрөө болгондоо байршуулах

15. Нүүрстөрөгчийн дутуу эслийн мэдрэгчийг унтах орчинд байрлуулах. Анхаарах зүйл нь

мэдрэгчийг түлшээр ажиллах төхөөрөмжөөс хамгийн багадаа 4.6 метрээс багагүй зайд

байрлуулах.


Эх сурвалж : gharpedia.com


4 views0 comments

Comments


bottom of page