top of page
Writer's pictureUyanga Altan-Erdene

ДААТГАЛЫН ТӨРЛҮҮД

Updated: Oct 9, 2024







Байгалийн гамшгаас авахуулаад түрээслэгчдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж таны

хөрөнгөнд хохирол учирч болзошгүй байдаг. Нэгэнт эвдэрч, гэмтсэн зүйлсийг засахын тулд та

өөрийнхөө санхүүгээр хохирдог тул эрсдэл тохиолдохоос өмнө үнэ цэнэтэй хөрөнгөө даатгуулах нь ухаалаг шийдэл. Аюул, гамшгийн даатгал

Энэхүү даатгал нь гал түймэр, салхи шуурга, газар хөдлөлт, цахилгааны өндөр хүчдэл, хэт

хэлбэлзэл, үерээс үүсэх гамшиг таны хөрөнгөнд тохиолдох үед хохирлыг тань хааж байдаг

даатгалын төрөл.


Хариуцлагын даатгал

Та өөрийн хөрөнгөө уг даатгалд хамрагдуулснаар санамсар болгоомжгүй байдлын улмаас доод

айл руугаа ус алдах, гал алдах зэрэг хохирлуудыг бусдын хөрөнгөнд учруулсан тохиолдолд

эрсдэлийг тань хаах даатгалын төрөл.

Орлогын даатгал ҮХХ түрээслүүлэгч хүмүүст зөвхөн байгалийн бус, орлого тасалдах мөн цаашлаад мөнгөн урсгал зогсох эрсдэл байдаг. Орлогын даатгал нь гал түймэр, үер, шуурганаас үүдэн уг хөрөнгөнд хүн амьдрах боломжгүй болсон тохиолдолд таны түрээсийн орлогыг нөхөн олгодог даатгалын төрөл.


Түрээсийн орлогын даатгал

ҮХХ-д гамшиг тохиолдоогүй ч түрээсийн орлогоо баталгаатай авч болох даатгалын төрөл байдаг.

Энэ нь таны түрээслэгч түрээсээ төлөхгүй зугтах, төлөх чадваргүй эсвэл боломжгүй болох

тохиолдолд танд энэхүү даатгал нь нөхөн төлбөр олгодог.


Барилга угсралтын даатгал ҮХХ баригдаж байх үе шатанд үл хөдлөх хөрөнгийн бүтэц, тоног төхөөрөмжийг хамруулахаас гадна зарим тохиолдолд үл хөдлөх хөрөнгө маань ашиглалтад орох хугацаанаасаа хойно орвол борлуулалт болон түрээсийн нөхөн олговор авдаг даатгалын төрөл.


Ажил олгогчийн хариуцлагын даатгал Таны хэрэгжүүлж буй амины орон сууцны төсөл хөтөлбөрт ажиллаж буй ажилтан тань үүргээ гүйцэтгэж байх үедээ санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас бэртэж гэмтэх, хөдөлмөрийн чадвараа алдах үед учрах санхүүгийн эрсдэлээс таныг хамгаалж байдаг даатгалын төрөл.

Эх сурвалж: mashvisor.com

4 views0 comments

Comments


bottom of page