Жижиг талбайтай байшин эсвэл орон сууцтай хүмүүс талбайгаа том болгохыг хүч байгаа байгаа. хэрэв та тэдний нэг бол санаа зовох хэрэггүй. Та жижиг талбайд амьдарснаараа давчуу зайд олон хүн амьдарч байгаа гэсэн үг биш юм. Мэдээж та талбайгаа нэмж чадахгүй ч зочны өөрөө болон бусад өрөөгөө илүү том харагдуулах боломжтой хэд хэдэн зөвлөгөөг хүргэе.
1. Түшлэггүй тавилга
Түшлэгтэй сандал, буйдангууд нь өрөөний маш их зайг эзэлдэг. Ийм төрлийн хэв маягтай тавилгыг хангалттай зайтай өрөөнд ашиглах нь зүйтэй. Жижиг талбайтай өрөөний тавилгын налавч, түшлэг, гарын тавиур нь нарийхан, авсаархан байх ёстой бөгөөд салгаж авч болдог байвал сайн. Хэрэв та буйдангийн гар дээр дэрлэж хэвтэх дуртай хүн бол энэ төрлийн тавилга тохиромжгүй юм.
2. Шулуун шугамнууд
Хэт их чимэгтэй, уран зөгнөлт тавилгууд нь өөрөөг жижиг харагдуулдаг. Хэрэв та өрөөгөө том харагдуулахыг хүсч байвал гялалзсан энгийн загвар бүхий гоёмсог хэсгүүдийг ашиглах нь илүүл дээр. Шулуун шугам бүхий тавилгууд нь илүүү цэвэрхэн харагддаг бөгөөд дугуй булантай тавилгуудыг бодвол жижиг зайд амархан таардаг байна. тиймээс дөрвөлжин, тэгш өнцөгт тавилга сонгоорой. Хэрэв таны сонирхол гоёл чимэглэлтэй тавилгад татагддаг бол та нэг хэсгийг нь өргөлт болгон гоёл чимэглэлийн зүйл ашиглан фокус үүсгээд үзээрэй. Жишээ нь: гоёл чимэглэлийн хүрээ бүхий том толин тусгал нь тавилгыг илүү сайхан харагдуулах болно. Тэгэхээр зүгээр л хэтрүүлэлгүй тунгийн тааруулж тохижуулаарай.
3. Зөв хэмжээтэй хивс
Өрөөндөө хэтэрхий жижиг хэмжээтэй хивс авах нь хүмүүсийн хамгийн түгээмэл алдаа юм. Энэ нь өрөөг жижиг бас тасархай тусгаарлагдмал харагдуулдаг. Тэгэхээр жижиг талбайтай өрөөнд хивс хангалттай том байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хивсний ирмэг хана хоёрын хоорондох зай 10-20 см зайтай байх ёстой гэсэн үг юм.
4. Том толь
Өрөөгөө 2 дахин том харагдуулахыг хүсч байгаа бол том толь ав. Толин тусгалууд нь орон зайг илүү том харагдуулах давуу талтай. Толийг хаана байрлуулах нь өрөөний зохион байгуулалтаас хамаардаг бөгөөд боломжтой бол цонхны дэргэд байрлуулах нь илүүл тохиромжтой юм. ингэснээр байгалын гэрлийг тусгаж таны өрөөг асар том харагдуулна.
5. Хуурамч өндөр тааз
Та таазны өндрөө өөрчилж чадахгүй ч таазаа илүү өндөр харагдуулж, өрөөгөө цэлгэр харагдуулах нэг арга бий. Юуны өмнө таазыг цагаан эсвэл цайвар өнгөөр будсан байх ёстой ба таазны өндрөөс шалтгаалан хананаас тааз хүртэлх хэсэгт мөн таазны өнгөөр будсан байх ёстой шалгаарай. Хэрэв та 2 өөр өнгө холих дургүй бол бүхэлд нь цагаан эсвэл цайвар өнгөөр будаад үүнд дээрээ өөрийн дуртай хэв маягаа оруулан будах боломжтой юм. ингэснээр танай тааз өндөр харагдах юм.
Эх сурвалж: thespruce.com
Comments