top of page
Writer's pictureUyanga Altan-Erdene

КОВИД 19-ИЙН ҮЛ ХӨДЛӨХИЙГ ӨӨРЧИЛСӨН 6 ЗҮЙЛ

Updated: Oct 17




Корона вирус нь дэлхийн нийтийн амьдралын хэв маягыг бүхэлд нь өөрчилж чадсан. Ковид 19 нь бидний хэрхэн ажиллах, бизнесээ авч явахыг суурь утгаар нь мөн өөрчлөөд байна. Бусад эдийн

засгийн салбаруудтай адилаар ҮХХ-үүд ялангуяа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,орон сууцны салбарууд нь шинэ төлөв байдалд зохицохоор хүчээр өөрчлөгдөж байна.

Хэрхэн өөрчилсөн бэ?

1. Гэрийн зохион байгуулалт. Барилга барих, түүн дотор хүмүүс хэрхэн зай барьж, яаж

амьдрах талаарх зохион байгуулалтыг төлөвлөлт дээрээ тусгаж эхэлж байна. Жишээ нь

түрээслэгчид эсвэл худалдан авагчид том талбайтай, ажлын өрөөтэй, фитнес хийх

талбайтай, цэлгэр том орон зай бүхий гадна тагт, үүдний хэсэг, хаусны арын хэсэг, дээврийн

хэсэг гэх мэт талбайг чухалчилж авч үзэж байна. Мөн цахилгаан хэрэгсэл, унтраалга,

хөргөгч, угаалтуур зэрэг хүний гар хүрэх шаардлагагүй шинэлэг технологи бүхий (дуу

авиагаар удирддаг, мэдрэгчтэй) тоноглолуудыг ихээр ашиглаж эхэлж байна. Бас

нөгөөтэйгүүр бактерийн эсрэг хөх зэс, шар зэс, үндсэн зэсийн найрлага бүхий материалыг

гал тогооны шүүгээний бариул, хаалганы бариул зэргийг хийдэг болсноор бактери утсгах

болмжтой блолж байгаа юм.

2. Гэрийн оффисын хэрэгцээ. Судалгаагаар 2020 онд АНУ-ын нийт ажилчдын 62 хувь нь

гэрээсээ ажиллаж байгаа бөгөөд түүний 57 хувь нь цаашдаа гэрээсээ ажиллах сонирхолтой

байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү судалгаанаас харахад унтлагын өрөө, том өрөөний

аль нэг хэсэгт ажлын булан гаргаж өгч болох юм. Ажлын өрөө нь мэдээж агаарын

солилцоо сайтай, төвлөрч суух боломжтой байх ёстойг анхаараарай. Мөн холбоо харилцаа

буюу интернэт нь зайнаас ажиллахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Иймээс та үл

хөдлөх хөрөнгөө түрээслэх гэж байгаа бол түрээслэгч талдаа найдвартай, хямдралтай

интернэтийн үйлчилгээг давхар санал болгоорой.

3. Хотын захын бүсийн үл хөдлөх хөрөнгийн эрэлт. Судалгаагаар Нью Йорк хотын Манхетон

бүс нутаг дахь үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 2020 оны 6 сараас хойш 50 хувийн уналттай

байгаа гэж гарсан байна. Харин хотын захын бүсийн судалгааны тайланд хотын захын

бүсийн үл хөдлөх хөрөнгүүдийн борлуулалтын жагсаалтыг харсан буюу хайлт хийсэн хувь

нь 62 хувьд хүрсэн байна. Энэ нь энгийн үед 16 хувийн хандалттай байдаг байсан байна.

Энэхүү судалгаанаас харахад том орон зайтай хаусуудын эрэлт ихэсч, нийлүүлэлт

буурснаар үнэ өссөн гэсэн үр дүн гарчээ. 2021 онд хөрөнгө оруулалт хийх үл хөдлөхүүдийн

төрөлд энэ төрлийн хөрөнгийн жагсаалт дээгүүр байр эзэлж байна.

4. Түрээслэгчийг хүчээр гаргахад хязгаарлалттай болсон. Дэлхийн эрүүл мэндийн

байгууллага болон АНУ-ын эрүүл мэндийн төвөөс гаргасан шийдвэрийн дагуу түрээсээ

төлөхгүй байгаа иргэдийг хөл хорионы үеэр албадан гаргахгүй байхаар журам, шийдвэрүүд

гарсан. Энэ үед түрээслүүлэгч түрээслэгчтэй харилцан тохиролцох эсхүл энэхүү алдагдлаа

өөрөө үүрэхээс өөр аргагүйд хүрээд байна. Учир нь түрээслэгчдийн зарим

5. Хөрөнгийн мнжт-д технологийг хэрэглэж найдвартай байдлыг бий болгох. Ковид 19

гарснаас хойш Хөрөнгийн менежентийн салбарт томоохон өөрчлөлт гарсан. Зай барих,

гэртээ байх зэрэг шийдвэрүүд гарсантай холбоотой хөрөнгийн менежмент, газрын эзэд,

түрээслүүлэгчид технологид найдаж ажлаа үргэлжлүүлхээс өөр аргагүйд хүрсэн. Жишээ нь:

маркетинг, зар сурталчилгаагаа уламжлалт аргаар хийдэг байсан бол одоо сошиал сувгаар

дамжуулан маркетингаа түлхүү хийж эхэлж байна. Мөн байр, орон сууцыг нээллтэй

үзүүлдэг байсан бол одоо виртуал аргаар буюу 360 грудасаар хөрөнгийг үзүүлэх гм

аргуудыг хэрэглэж байна. Харин түрээслэгч нартайгаа бол төрөл бүрийн апп (zoom, fb,

skype, team) ашиглан уулзалт хийж эхэлсэн. Гэрээ хэлцэл байгуулах тохиолдолд дижитал

гарын үсэг буюу манайхаар тоон гарын үсэг ашиглан гэрээгэа баталгаажуулж байгаа.

6. Airbnb буюу эрүүл, аюулгүйн шаардлагууд. Аялал жуулчлалын эрхийг хязгаарласантай

холбоотой богино хугацаагаар түрээслүүлдэг байрнуудын дүүргэлт, эрэлт буурсан байгаа.

Харин сүүлийн хэдэн саруудад эдийн засаг аажим аажмаар тэлж, сэргэж эхэлснээр

дүүргэлт буцаад нэмэгдэж байгаа гэж Airbnb мэдээллэсэн. Гэсэн хэдий ч түрээслэгч болон

түрээслүүлэгч талууд дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын эрүүл мэндийн

байгууллагаас гаргасан Ковид19-ийн зөвлөмжийг мөрдөх ажилласаар байгаа. Үүнд 2

метрийн зай барих, заавал амны хаалт зүүсэн байх, гараа ариутгасан байх гм.


Эх сурвалж : https://www.mashvisor.com/



1 view0 comments

Comments


bottom of page