ҮХХ-ийн түрээсийн бизнес нь таны ҮХХ-ийг амьтай мэт сайхан болгох ч чадна, эсвэл бүр нөгөө тийш нь эргүүлж ч болох юм. Ямарч түрээслүүлэгч мэдээж муу түрээслэгчтэй учрахыг хүсдэггүй ч энэ бол нийтлэг тохиолддог зүйл юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай зөвлөмжийг дараах нийтлэлээс уншаарай.
Муу түрээслэгч гэж хэнийг хэлэх вэ? Түүнийг хэрхэн тодорхойлох вэ?
Түрээсийн төлбөрийн хоцрогдолтой;
Түрээсээ огт төлдөггүй;
Түрээсийн талбай дээрх тавилга, эд хогшилд хохирол учруулдаг;
Бусад хөршүүд болон бусад түрээслэгч нарт төвөг учруулдаг;
Түрээсийн гэрээгээ зөрчдөг;
Тухайн түрээслэж буй газарт хууль бус үйл ажиллагаа явуулах гм
Дээрх зөрчлүүдийг гаргадаг түрээслэгч нарыг хөөж гаргахгүйгээр хэрхэн тохиролцох вэ?
Маш тайван байх хэрэгтэй. Ялангуяа асуудалтай түрээслэгч нартай ойлголцоно гэдэг харилцааны асуудал тул яагаад эдгээр асуудал үүсээд байгааг тухайн хүндээ ойлгуулах нь хамгийн чухал. Жишээ нь: Таны буйданг бохирдуулсан, ноцтой гэмтэл учруулсан бол та шууд хариу үйлдэл үзүүлэхгүйгээр, харин үүний оронд ямар асуудал үүссэн, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаарай.
Төлбөрийн хоцролттой түрээслэгчид. Энэ хамгийн нийтлэг асуудал юм.
Хамгийн эхэнд та ямар нэг найрсаг үйлдэл хийх хэрэгтэй бөгөөд магадгүй “Мэдэгдэл” өгч болох юм.
Мэдэгдлийг үл тоомсорлосон асуудал үргэлжилвэл асуудлаа шийдвэрлэх зорилгоо нүүр тулсан уулзалт хийх хэрэгтэй.
Түрээсийн төлбөрийн нөхцлийг өөрчлөх. Сараар авдаг байсан төлбөрөө улирлаар эсвэл хагас жилээр авдаг болгох. Ингэхдээ магадгүй сарын түрээсийн төлбөрийг бага зэрэг бууруулах нь ирээдүйн эрсдлээс хамгаалах юм.
Түрээслэгч нар хоорондоо мэдээлэл солилцох. Энэхүү асуудал нь цаашид маш олон асуудлыг үүсгэдэг тул түрээсийн гэрээнд түрээсийн төлбөр, түүний нөхцлийн талаарх мэдээллийг аль болох нууцлалын зэрэгтэй оруулж өгөөрэй.
Бичиг баримт бол бүх зүйл. Ялангуяа түрээслүүлж буй өмчид ямар нэгэн хохирол учрах үед хамгийн чухал баримт болдог.
Түрээсийн байран дахь хөрөнгө, эд хогшилыг зурагжуулж, жагсаалтаар баримтжуулж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулах. Ингэснээр тухайн тавилга эд хогшил, хөрөнгөд учирсан хохирлыг барьцаа төлбөрөөс суутган төлүүлэх эрх үүсдэг. Энэ тухайгаа гэрээнд маш тодорхой дурьдаж өгөөрэй.
Хууль бус үйл ажиллагаа явуулах. Нэгт түрээслэж буй байрыг давхар түрээслэх. Энэ тохиолдолд гэрээгээ зөрчиж байгааг хэлээд даруй арга хэмжээ авах. 2-т хууль бус бизнес эрхлэх буюу хар тамхи, мансууруулах бодис худалдах, хадгалах. Энэ тохиолдолд холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх. Мэдэгдээгүйгээс үүдэн аливаа асуудал үүссэн тохиолдолд түрээслүүлэгч тал мэдээллийг нуун дарагдуулсан гэх хэргээр хариуцлага хүлээдэг.
Хөрөнгийн менежментийн компани хөлслөх. Ийм төрлийн байгууллагатай хамтран ажилласан тохиолдолд та өөрийн биеэр түрээслэгч нартай уулзахгүй, дээр дурьдсан хүндрэлүүдийг өөрөөсөө зайлуулах боломжтой бөгөөд олон тооны түрээслэгч нартай харьцаж байгаа үед зайлшгүй авах ёстой үйлчилгээний нэг юм. Мөн таны ажлыг хөнгөвчилж, шийдлүүдийг гаргаж өгөхөөс гадна таны мөнгөн урсгалыг сайжруулах, засвар үйлчилгээг хийх гм давуу талуудтай.
Дээрх бүх арга хэмжээ амжилтгүй болсон тохиололд. Түрээслэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, байрнаас гаргах. Ингэхдээ шүүхэд шаардлагатай баримт бичгийг өгч, нэхэмжлэх гаргаж гомдлоо барагдуулах шаардлагатай болно.
Эх сурвалж: mashvisor.com
コメント