top of page

Мөрөөдлийн байшингаа бүтээх нь


Гэрийнхээ дотор зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ? Байшингаа өөрөө барих нь байшингийн болоод өрөөний зохион байгуулалтыг өөрийн хүссэнээрээ хийх боломжийг олгодог. Гэхдээ маш олон сонголт байдаг тул яг хаанаас нь эхлэхээс мэддэгүй. Тэгэхээр хамгийн эхэнд та юу хүсч байгаагаа тодорхойлох нь чухал юм.


Жишээ нь танд хэдэн унтлагын өрөө хэрэгтэй, аль аль давхруудад байрлах вэ?  Гал тогооны тоноглол хэрэгсэл, хүүхдийн өрөөөний тоо, ажлын өрөө зэргийг нарийн гаргах хэрэгтэй. Санаа авах зорилгоор интернэт болон төрөл бүрийн апплекейшн, сайтуудыг ашиглах бүрэн боломжтой. Мөн барилгын компаниуд интернэтэд болон өөрийн вэбсайтуудад өрөөний зохион байгуулалт, загварын зураг, санаагааа нээлтэй тавьдаг тул танд тус болох болов уу. Жишээ нь “interactive floor plan” гэсэн 3 үгээр хайлт хийвэл маш олон шинэлэг санаанууд гарч ирнэ. 


Үүний дараа өөрийн төсөөллөөр бий болгосон байраа илүү бодит болгох үүднээс ижил төстэй  төслүүдийн загварын байрнуудаар зочлоод үзээрэй. Загварын байраар зочлох үедээ өөрт хэрэгтэй санаануудаа бичиж тэмдэглэхээ мартуузай. 


Хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд: 

  1. Зочны өрөө болон гал тогооны хэсгийг оновчтой төлөвлөх

  2. Унтлагын өрөөний зохион байгуулалт 

  3. Үүдний хэсэг 

  4. Цахилгааны разетка яг хаана хаана байрлахыг урьдчилан тооцоолох

  5. Гаражны зохион байгуулалт, агуулахын өрөө, нөөц зогсоол гм 

  6. Цонхны байршил буюу байгалийн гэрлийг аль болох гэртээ оруулахаар төлөвлөөрэй. 



Эх сурвалж: richmondamerican.com




0 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page