top of page
Writer's pictureUyanga Altan-Erdene

Оффисын дизайн ажилчдын эрүүл мэнд болон бүтээмжид нөлөөлөх нь 

Updated: Oct 17, 2024



Оффисын дизайн нэг их нарийн анзаарагдаад байдаггүй ч ажилчдын сэтгэл зүй, эрүүл мэнд, бүтээмжид маш их нөлөөлдөг. Тиймээс компанийн хэмжээнд энэ асуудалд онцгой ач холбогдол өгөх нь зүйтэй. Ингээд танд оффисын дизайн гаргахад анхаарах хэдэн зүйлийг хүргэе.


Шат ашиглах 

Шатыг идэвхтитэй ашигласнаар калори шатаах, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх бөгөөд шатаар явж хэвшсэнээр стресaст өртөх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх давуу талтай тул ажилчдаа шат ашиглах сэдлийг төрүлэх нь зүйтэй юм. Иймд шатны хонгилыг илүү сонирхолтой, сэтгэл татам болгон тохижуулаад үзээрэй. 

Байгалийн гэрэл 

Хүн байгалийн гэрэлд сэтгэлд зүйн түвшинд хариу урвал үзүүлж байдаг тул ажлын байранд байгалийн гэрлийг хамгийн ихээр оруулж байх нь ажилчдын сэтгэл санаа, энергид нөлөөлж байдаг. Хэрэв байгалийн гэрэл хангалттай шууд тусах боломжгүй бол тухайн орчныг цэлгэр, нээлттэй байлгах тал дээр анхаараарай. 


Мэдрэлийн эмч нарын хийсэн судалгаагаар цонхтой ойр, байгалийн гэрэлд ажилладаг хүн байгалийн гэрэл тусдаггүй газар ажилладаг хүнээс 173%-аар илүү их нарны гэрлийг авдаг бөгөөд шөнөдөө 46 минут илүү унтаж амарч чаддаг гэсэн сонирхолтой тоо гарсан байна. Гэрэл муутай байх нь толгой өвдөх, нүд чилэх, стресстдэх, ядрах, бүтээмж буурах гэх зэрэг нөлөө үзүүлдэг байна. 


Агаарын чанар 

Цэвэр цэнгэг агаартай байх нь ажилчдын эрүүл мэндэд нэн тустай зүйл бөгөөд хангалттай хэмжээний агаарын солилцоог авч байхаар төлөвлөх ёстой.  Энэ нь мөн адил ажилчдын ажлын бүтээмж болон эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг байна. Агаарын чанар муу байвал нүүрс төрөгчийн давхар исэлийг ихэсгэх, анхаарал саринуулах, азотын давхар исэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн нөгөөтэйгүүр тамхины утаа, үнэртэй ус, үнэртүүлэгч, тоос зэрэг нь хүмүүсийн мэдрэлийн системийг цочроодог байна. Судалгаагаар дунд болон дундаас бага агаарын бохирдолтой нөхцөлд ажилладаг хүмүүс энгийн оффист ажилладаг хүмүүсээс илүү өндөр гүйцэтгэлтэй байсныг тогтоожээ. Иймд судлаачид агаржуулалтын филтерийг хангалттай сайн суурилуулж өгөхийг зөвлөж байна. Гэхдээ formaldehyde материалыг ашигласан филтерийг ашиглахгүй байхыг зөвлөжээ. Энэхүү материал нь өнгөтэй, өдөөгш үнэртэй байдаг тул хүнд анзаарагдахгүйгээр амьсгалын замаар дамжин хор хүргэдэг гэж үзжээ. 


Дулаан зохицуулалт 

Оффисын дулаан зохицуулалтанд чухал ач холбогдол өгөх хэрэгэй. учир нь хэт халуун эсвэл хүйтэн байх нь ажилчдын бүтээмжтэд шууд нөлөөлдөг байна. Иймд оффисынхоо агаарын температурыг сайтар судалж зохион байгуулаарай. 





Нийтийн орон зай 

Хэдийгээр чимээгүй, нам гүн орчинд ажлаа хийх  анхаарал саринуулахгүй байх, төвлөрүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж үздэг ч нөгөө талаараа энэ нь хөдөлгөөний багасгах, бусадтайгаа хариллцах харилцааг багасгадаг байна. Оффисын нэг хэсгийг нийтэд зориулсан орон зай (collaboration space )  болгон тохижүүлснаар тэд багаар ажиллах, ганц ганцаара нэг сандал дээр суухгүй 2 болон 3-аараа сууж юм ярилцах, завсарлага авах боломжтой болох юм. Иймд оффис дээрээ энэ хэсэгт зориулсан тавилга, сандал ширээг байршуулаарай.  


Зөв ажлын байр 

Хүний биеийн хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах зоирилго бүхий сандал, ширээ болон зөв зохион байгуулалттай тавилгуудыг сонгож оффисоо тохижуулаарай.  Өөрөөр хэлбэл ажилтанд тухайн хариуцсан ажлаа хийхэд зориулагдсан дизайныг гаргаж өгөх гэсэн үг юм.  Жишээ нь зарим ажилчид зөвхөн нөүтбүүк ашигладаг бол зарим нь нэг дэлгэцтэй компьютер, зарим нь  2 болон 3 дэлгэцтэйг ашигладаг гэх мэт. 

Эцэст нь оффисын дизайн нь ажилчдын сэтгэл санаа, бие физологид ихээхэн нөлөөлдөг тул оффисын дизайныг ажилд бус ажилчдад төвлөрч, тэдний эрүүл мэндэд ээлтэй байхаар зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй арга юм. 



Эх сурвалж: corporatewellnessmagazine.com


0 views0 comments

Komentarze


bottom of page