Та гэрийнхээ аливаа асуудлыг өөрөө гардаад хийчихдэг үү? Хэрэв тийм бол гайхалтай, та
сангийн бөглөө гаргагч троссыг тодорхой хэмжээнд мэдэх байх. Хэрэв үгүй бол санаа зовох
хэрэггүй. Энэ удаагийн дугаартаа энэхүү хэрэглэхэд амар зүйлийн талаар хэрэгтэй бүхнийг
оруулсан байгаа.
Сангийн бөглөөс гаргагч тросс гэж юу вэ?
Сангийн бөглөөс гаргагч тросс нь урт, уян металлаар хийгдсэн, зураг дээр харуулсанчлан
нэг үзүүрийн эрчлээс нь суларсан, нөгөө үзүүртээ бариул бүхий эд юм. Энэ нь бохирын
хоолойд бөглөрөл үүсгэгч түгжрээ эдийг зайлуулахад хэрэглэгддэг. Хэрэв танай бохирын
хоолой нилээдгүй бөглөрөөд өнгийн бөглөө гаргагчаар гаргаж чадахгүй байвал, шийдэл нь
тросс байх болно.
Хэрэглэж үзээгүй хүнд бохирын шүүлтүүр ба бөглөөс гаргагч тросс нь ойлгомжгүй байж
магадгүй. Энэхүү хоёр нь өөр өөр үүрэг бүхий юм. Бохирын шүүлтүүр нь бохирын хоолойн
дээд хэсэгт бэхлэгдэж бөглөрөл үүсгэж болзошгүй томоохон зүйлсийг шүүж авдаг бол
тросс нь бохирын хоолойд тээглэсэн зүйлийг зайлуулж гаргадаг үүрэгтэй.
Бохирын хоолой нугларсан хэсэгтэй байдаг (та бүхэн бохирын хоолойг нэг өнгийгөөд
хараарай), энэ нь бохирын системийн чухал зүйл болдог. Учир нь энэхүү нугаларсан
хэсгийн ачаар бохирын хоолой талаас таны гэрийн орон зайд аливаа үнэр, хорхой шавьж,
мэрэгч амьтад дамжиж орж ирэхээс хамгаалдаг, улмаар өвчин тарахаас ч сэргийлэх юм.
Сангийн бөглөө гаргач троссын ажиллах зарчим
Бүхий л тросс нь гараар ашиглагддаг, ихэнхдээ 7.5-15 метр урттай байдаг. Троссыг шууд
бохирын хоолойруу шургуулж бөглөөсийг татаж гаргаж авдаг. Троссын бариул бус нөгөө
тал буюу шруп шиг хэсгийг шууд бохирын хоолой руу шургуулж, барил хэсгээр гараар
эргүүлнэ. Троссыг эргүүлэх үед тросс доторх пүрш нь тайлагдаж сунаж байдаг бөгөөд энэ
хэрээр троссын үзүүр хэсэг нь бөглөөсийг шруп маягийн үзүүрээр нэвтэлж гардаг.
Сангийн бөглөө гаргачыг хэрхэн ашиглах вэ?
Троссыг хэрэглэх нь тийм ч хэцүү биш, гэвч бөглөрсөн зүйлээс шалтгаалаад нэлээдгүй
төвөгтэй заваан ажил болж ч болдог. Ажиллагааг эхлэхийн өмнө та бохирдсон ч
асуудалгүй хувцас өмсөөрэй. Мөн ажиллах орчны ойр тойронд алчуур дэвсээрэй, ялангуяа
“р” хэлбэрийн хоолойтой ажиллах бол доор нь алчуур тавих. Ингээд та дараах дарааллын
дагуу ажиллагааг хийгээрэй. Эцэс хүртэл нь уншсан байхад та лав мэргэжлийн болсон байх
болно.
1. “р” хэлбэрийн хоолойтойг түр авах – “Гаечный ключ: Монголоор гайх гайех гээд
байдаг байхаа“ ашиглаж “р” хэлбэрийн хоолойтой авах. Хэрэв танд энэ багаж
байхгүй бол, шууд гараараа авч болно. Авсаны дараагаар, шалгаад нилэнхүйд нь
цэвэрлээрэй. Хэрэв та ямар нэг бөглөөс олж харвал троссдох хэрэггүй, шууд гараар
авахыг бодооорой. Хэрэв ямар нэг зүйл олж харагдахгүй байвал троссдох хэрэгтэй.
Ингээд нугалараа бүхий хоолойгүй тул троссдох ажил амар болох болно.
2. “Trap arm”-ыг салгаж авах – Ус зайлуулагчруу илүү ойр хүрч ажиллахын тулд trap
arm ыг салгаж авах хэрэгтэй. Хэрэв та бөглөөс олж харвал шууд авах гээд үзэх
хэрэгтэй. Тэгэхдээ шаардлагатай бол нь тросс хэрэглээрэй.
3. Троссын үзүүрийг бөглөрсөн хоолой
руу оруулах – Хэрэв та трапыг аваагүй
бол шууд троссын үзүүрийг бохирын
хоолой руу оруулаад эргүүлээрэй.
Троссын үзүүр нь шрупп шиг бөгөөд
аливаа бөглөрсөн эдийг цоолох
чадалтай тул трап орчны хоолой гэх
зэрэг хэсгүүдийг гэмтээж магадгүй
учраас троссыг хүчтэй эргүүлэхгүй
байхад анхаараарай. Мөн таны тросс
ажиллаж буй бохирын хоолойны уртаас
хэтрэхгүй байхаар троссдож оруулж
байгааг цаг тутам анхаарах хэрэгтэй.
4. Барилуыг эргүүлж троссыг хоолойгоор цаашлуулах – Троссыг эргүүлэх үед
оруулсан тухайн хоолойд ойрхон барина, ингэснээр таниас илүү хүч хөдөлмөр бага
шаардагдах болно. Тогтмол хэмнэлээр троссын бариулыг эргүүлээрэй, хэт удаан
эсвэл хурдан эргүүлж болохгүй. Хэрэв эргүүлэх явцад ямар нэг зүйлд тулж
мэдрэгдвэл тухайн бөглөөст хүрлээ гэсэн үг.
5. Троссоор бөглөөсийг гаргах – Тухайн бөглөөст хүрсэн бол троссоор түүнийг нэвт
сүлбэх хэрэгтэй. Гэхдээ та бохирын хоолой руу сүлбэхгүй байхад анхаараарай.
Жишээ нь танд бохирын хоолойтой үрэлдэх чимээ сонсогдвол троссдохоо зогсоож
эргэн тохируулах байдлаар ажиллаарай. Хэрэв та троссоор бөглөөс эдийг сүлбэсэн
эсвэл бариад авсан гэж мэдэрвэл троссыг шууд таатаад гаргаарай. Энэ үед бөглөөс
хамт гарч ирэх ёстой. Бөглөөсийг троссоос салгаад дахиад троссдох ажиллагааг
үргэлжлүүлээрэй. Ингэхдээ троссыг эрчлээсийг тайлж бүрэн урттай болсон үедээ
үүнээс цааш ямар нэг бөглөөс байхгүйг илэрхийлэх хүртэл нь үргэлжүүлэх.
6. Троссыг эрчлүүлж хоолойгоос гаргах – Троссын үзүүрт бөглөөс зүйл байгааг
цэвэрлэж авна. Хэрэв та “р” хэлбэрийн хоолой ба трапыг түр авсан бол түүнийг
хуучин байранд эргэн суулгана.
7. Ус гоожуулж тосгуураас цааш асуудалгүй урсаж буйг шалгана – Хэрэв ус чөлөөтэй
явахгүй байвал 1-р хэсгээс эхлээд энэхүү ажиллагааг дахин давтана. Гэхдээ хэт
ихээр троссдох нь бохирын хоолойг гэмтээх аюултай. Үнэхээр та троссдоод
асуудлыг шийдэж чадахгүй бол мэргэжлийн хүнийг нь дуудаарай.
Бөглөө гаргагч троссоос өөр сонголт байгаа юу?
Тиймээ байгаа шүү, химийн нэгдэл бүхий бөглөө гаргагч бэлдмэлүүд. Бэлдмэлүүд нь
шингэн, нунтаг, гель гэсэн хэлбэрүүд байдаг. Мөн бэлдмэлүүд нь шинж чанараараа дараах
3 төрөл байдаг:
Түлэгч хоолойн цэвэрлэгч
Хүчиллэгжүүлэгч хоолойн цэвэрлэгч
Исэлдүүлэгч хоолойн цэвэрлэгч
Мэдээж эдгээр төрлүүд нь өөрсдийн онцлог байдлаараа хэрэглэгдэх, хэрэглэгдэхгүй
тохиолдлууд гэж бий.
Бөглөө гаргач троссны Төрлүүд ба Үнэ
Та өөрийн хэрэгцээ ба төсөвт тааруулж хэд хэдэн төрөл ба овор хэмжээгээр нь троссыг
сонгон авч болно. Хэрэв та аль хэдийнэ ямар нэг хэлбэрийн тросс авахаар шийдсэн бол,
урьтаар энд өгүүлэх троссуудын талаарх мэдээллийг уншаарай. Лавтай таны төсөвт
таарсан сүүлийн үеийн загваруудыг олж авахад тань тус болох болно.
1. MIBOW тросс
Энэ төрлийн тросс нь нугарч мушгирсан хойлойгоор 90см хүртэл сунаж орох
боломжтой. Троссын талаас урд хэсэгт байгаа эрчлээнд ороогүй хэсгүүд нь сангийн
хоолойд тээг үүсгэж буй үс зэрэг зүйлсийг түгжиж барьж авдаг онцлогтой. Амазон
худалдааны сайтаас та ердөө 8.99 ам долларт авах боломжтой.
2. Liquid-Plumr тросс
Энэ төрлийн тросс нь пүршний ороомог нь зөөлөн хуванцар гадаргатай байдаг тул
жорлонгийн пааланд элдэв зуралт үүсгэж гэмтэхээс хамгаалдаг. Ажиллагааны хувьд
бусад тросстой адил ажиллагаатай. Та ердөө л тойрог хөдөлгөөнөөр бариулыг нь
эргүүлэхэд л хангалттай. Амазон худалдааны сайтад 9.98 ам долларын үнэтэй
байна.
3. Cobra тросс
Хэрэв танд урт троссоор бөглөөг гаргах шаардлагатай болвол энэ төрлийнх нь илүү
хэрэгтэй. Энэ нь зэврэхээс хамгаалсан төмөр гадаргатай бөгөөд 15 метр хүртэл
урттайгаар урт хоолойнд цаана буй бөглөөг авахад тохирсон байдаг. Хаус болон
хашаа байшин зэрэгт суурилагдсан, хашаан дотроо хүртэл үргэлжлэх уртхан
хэмжээний хоолойн бөглөөг гаргахад тохирсон байдаг. Та үүнийг Амазон
худалдааны сайтаас 24.41 ам долларт авах боломжтой.
Дүгнэлт
Бохирын бөглөөг троссдож гаргах ажил нь гэрийн эзэн өөрөө хийж чадах энгийн зүйл юм.
Хэрэв та троссоо хэрхэн ашиглахаа мэдэж байвал бөглөөс өөрөө асуудал биш юм. Тиймээс
та нэг тросс аваад хадгалсан байхад гэмгүй шүү.
Эх сурвалж: gharpedia.com
Comments