СӨХ-НЫ ТӨЛБӨР ЯАГААД ӨӨР ӨӨР БАЙДАГ ВЭ?
- Uyanga Altan-Erdene
- Mar 14
- 1 min read
СӨХ-н төлбөр орон сууц, хауснаас хамаараад өөр өөр байдаг. Учир нь тухайн орон сууц нь шинэ, хуучин, зарим нь өндөр зэрэглэлийн орон сууц, мөн энгийн орон сууц байдаг гэдэг утгаараа 50 мянган төгрөг ч байдаг, 500 мянган төгрөг ч байдаг.
Иймд СӨХ-н төлбөрийг яаж тогтоодог вэ? гэхээр эхлээд СӨХ-н зардлаа маш сайн тооцох хэрэгтэй. Манайхны нэг алдаа гэвэл бид нар зүгээр л тогтмол гардаг зардлуудаараа СӨХ-н төлбөрөө тооцчихдог. Цалингийн зардал, ашиглалтын зардал, цэвэрлэгээ үйлчилгээний зардал зэрэг.
Гэтэл цаана нь хуримтлалын сан, даатгал, засвар үйлчилгээ зэрэг хувьсах зардлуудаа тооцоогүй үлдээчихдэг.
Нийт зардал гарлаа, тэр зардлуудаа айлуудын тоондоо хуваагаад тогтмол зардал гарна.
Хувьсах зардлыг айлуудынхаа м.кв-дад хувааж гардаг гэсэн үг.
Иймд СӨХ-н төлбөрөө эхнээсээ зөв төсөвлөж гаргаснаар аливаа урсгал засвар, нэмэлт засан сайжруулалтыг хийх боломжтой болно.

Comments