top of page

Таны гэрт байдаг 7 төрлийн өвчин үүсгэгч аюулууд: 

Бидний амьдарч буй орон байр, гэр нь биднийг гадны аливаа нэг аюул, стрэссээс хол байлгаж, тайван аюулгүй орчинд амрах бололцоог хангадаг. Гэсэн хэдий ч  бидний нүдэнд үл үзэгдэх бидний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болохуйц зүйлүүд гэрт маань байж байдаг. 


Хэрэв таны толгой өвдөх, амьсгалахад хэцүү болох, ходоод гэдэс хямрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг бол дараах 7 зүйлд анхаарлаа хандуулна уу. 

Хэдийгээр та өөрөө өвдөөгүй ч танай гэрт бага насны хүүхдүүд эсвэл амьсгалын замын болон дархлаа муутай хүмүүс амьдардаг бол эдгээр асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй юм. 


1. Агааржуулагч болон халаагуур 

Бид ихэнхдээ тав тухтай байхын тулд байшин HVAC -ийн халаалт, хөргөлтийн системийг ашигладаг. Мөн систем ашиглалтын зардлыг хэмнэхийн тулд гэрийнхээ хаалга цонхыг битүүмжлэх замаар дулаан алдагдлыг шийдэж, эрчим хүчний хэмнэлийг хийдэг. Энэ нь санхүүгийн хувьд хамгийн тохиромжтой шийдэл боловч ялангуяа амьсгалын замын өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулдаг байна. HVAC нь гаднаас цэвэр агаар сордоггүй, доторх агаарыг шүүж дахин боловсруулдаг. Эдгээрт тамхины утаа, радон хий, хөгц, цэвэрлэх химийн бодис, дэгдэмхий органик нэгдлүүд, нүүрстөрөгчийн дутуу исэл орно. Нэг үгээр хэлбэл байшин доторх агаар гадна агаараас илүү бохирдолтой байдаг гэсэн үг. 


2. Угаалгын өрөө 

Угаалгын өрөө нь дулаан, чийгшэл сайтай жижиг талбайтай өрөө бөгөөд хувийн арчилгаа, цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс үүсэх химийн бодис, хүний бие махбодийн бохирдлоос үүдэн хөгц ургах нөхцөл үүсдэг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд хортой аюул бараг бүх гадаргуу, агаарт тархдаг гэсэн үг. Аюултай байдал нь дараах байдлаар илэрнэ. 

  • Дутуу цэвэрлэгээ, гар угаах зэрэг нь гадаргуу дээр бактери үлдээдэг. 

  • Тамирчид хоорондоо цэвэрлэгээний бүтээгдэхүүн, ванн, алчуураа сольж хэрэглэснээр хөл гараар дамжин бактери үүсгэдэг. 

  • Хатуу цэвэрлэгээний бодис, шүршдэг агааржуулагч, лаа нь агаарыг хязгаарладаг. 

  • Усны чанар муу байх 


3. Зочны өрөө 

Зочны өрөө нь гэр бүлийн бүхий л хүмүүсийн цагаа өнгөрүүлдэг өрөө. Бид тэнд зууш идэж, гэрийн тэжээвэр амьтантайгаа тоглож, хөлөө амраахын тулд энд тэнд тавьж, ерөнхийдөө бүхий л үйл ажиллагааг хянахын тулд алсаас харж суудаг. Нэг үгээр бол нян бактерийг оруулаад бүх зүйлийг цуглуулах, дамжуулах боломжтой газар юм. Зочны өрөөнд бактери тараагч хамгийн гол хэрэгтэн бол ТВ-ийн удирдлага юм.  Бүх хүн цэвэрхэн гартай юу? Олон тооны өвчин үүсгэгч бактери, вирус гадаргуу дээр наалдсан байдаг тул халдваргүйжүүлэх бодисоор заавал удирдлагыг угааж арчиж байгаарай. Дараагийн том асуудал нь гаднах бохирдол, тоос шороо юм. Бүгд хаалган дээр гутлаа тайлж хэвшвэл гаднаас орж ирэх бохирдол багасна. 


4. Унтлагын өрөө 

Унтлагын өрөө нь бидний биеэ бүрэн даатган амраадаг өрөө. Гэвч бидний нойронд бус эрүүл мэндэд заналхийлдэг аюулууд байсаар байдаг. Хамгийн гол шалтгаан нь бидний ор юм. Дэр болон матрасс нь бидний үхэжсэн арьсны эсүүд дүүрч, тухайн арьсаар тэжээгддэг хачиг бий болдог. Хачиг нь олон  хүний хувьд хүчтэй харшлын урвал үүсгэдэг бөгөөд хөнжил гудасаа тогтмол зөв угаахгүй байгаагаас үүдэн Салмонелла, Еколи зэрэг бактерийг агуулсан халдварт өвчин үүсдэг байна. 


5. Хүнсний хэрэглээ

Хүнсний гаралтай өвчлөл нь бидний амьдралд хамгийн түгээмэл тохиолддог. Ихэнх хүмүүсийн хувьд хоол боловсруулах эрхтний хямрал хэдхэн цагийн турш илэрдэг боловч ноцтой асуудал үүсгэж, тэр ч байтугай үхэлд хүргэж болзошгүй юм. Бидний худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн аюултай биш боловч гэрийн хадгалалтаас үүдэн аюул бий болох олон тохиолдол гарч ирдэг. Зохисгүй температур, хадгалах, угаах, ялзрах зэрэг нь хүүхдүүдэд болон дархлаа султай хүмүүс онцтой аюултай.  


6. Гал тогоо 

Хүнсний аюулгүй байдлаас гадна гал тогоонд бас өөр нэг аюул бий. Энэ нь угаалтуурын нүх, байнга цэвэрлэдэггүй хог хаягдал бөгөөд тэдгээр нь Еколи зэрэг зарим төрлийн колиформын бактерийг хооллож байдаг. ямар ч төрлийн хэрчигч модыг ашиглах болгонд нян устгах боломжтой микроскоп зүслэгээд бий болдог. Бохирдлоос зайлсхийхийн тулд хүнсний ногоо, жимс, махаа тустаа хэрчигч тавцан дээр бэлтгэж байх нь чухал юм. 


Мөн таны ашигладаг цэвэрлэгээний хэрэгсэл илүү хор хөнөөл учруулдаг ч байж мэднэ. Порлон нь Салмонелла болон Эколи бакьерийг хуримтлуулж гал тогооны тавцанг арчихад нянг зүгээр л тарааж орхидог байна. 


7. Хивс, хивсэнцэр 

Хивснүүд нь зочны болон унтлагын өрөөг илүү тав тухтай болгодог ч бактери шороог соронз мэт татдаг. Хивсэнээс харшил, тоосны хачиг, гэрийн тэжээвэр амьтан амьсгалын замын өвчлөл болон арьсны бусад төрлийн аюулууд үүсдэг. Харин угаах боломжтой хатуу модон шалан дээр байдаг хивс  нь харьцангуй бага цоцрол үүсгэдэг. Шинэ хивс нь Формальдегид гм хадгалагч бодисуудаас бүрдэх дэгдэмхий органик нэгдлүүдийг /VOCs/ ялгаруулдаг бөгөөд энэ нь амьсгалын замын болон хамрын хөндийд хортой нөлөө үзүүлдэг байна. Хивсийг тусгайлсан вакум филтер бүхий зориулалтын төхөөрөмжөөр цэвэрлэж байгаарай. 


( эх сурвалж: thespruce.com)

0 views0 comments

Recent Posts

See All

Мөрөөдлийн байшингаа бүтээх нь

Гэрийнхээ дотор зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ? Байшингаа өөрөө барих нь байшингийн болоод өрөөний зохион байгуулалтыг өөрийн...

コメント


bottom of page