ТА БАЙР ХУДАЛДАЖ АВЧИХААД БАЙРАНДАА ОРЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?
- Uyanga Altan-Erdene
- Apr 28
- 1 min read
Бодит явдал:
Иргэн А нь Иргэн Д-с байр худалдаж авсан. Ингээд төлбөр тооцоогоо хийгээд гэрчилгээ шилжүүлсэн авсан. Харин иргэн Д нь байраа 1 сарын дараа суллаж өгье гэж тохиролцсон.
Ингээд 1 сар болсон боловч иргэн Д нь байраа суллаж өгөөгүй бөгөөд үүнээс хойш янз бүрийн шалтгаан хэлсээр байгаад 1 жил болсон.
Ингээд иргэн А-д хоёр сонголт гарч ирсэн. Нэг бол байр худалдаж авсан гэрээгээ цуцлаад, мөнгөө эргүүлж авах, эсвэл шүүхэд хандаад албадан гаргуулах гэсэн сонголтууд гарсан. Хоёр жил гаруй шүүхээр явсны эцэст иргэн А нь байрандаа орсон.
Иймд хэрвээ та байр худалдаж авах гэж байгаа бол тухайн байр нь суларсан, хоосон байх шаардлагыг заавал тавиарай. Ингэснээр та цаг хугацаа, эд хөрөнгөөр хохирохоос сэргийлнэ.

Comments