top of page

ТҮРЭЭСИЙН ҮЛ ХӨДЛӨХӨӨС АШИГ ХҮРТЭХ БОЛОМЖ 




Түрээсийн бизнес нь та өөрийн биеэр ажиллахгүй ч ашиг орлого олох боломжтой бизнес юм. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтаа зөв хэрэгсэлд оруулах нь чухал юм. Хөрөнгө оруулалтын өгөөж ROI гэдгийг энгийнээр тайлбарлавал хөрөнгө оруулалт хийсэн үл хөдлөх нь хэр хэмжээний ашиг, өгөөж өгөх вэ гэдгийг тооцдог хэмжүүр юм. Хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцохдоо: 



 ROI =           Цэвэр орлого- зардал 

                Хөрөнгө оруулалтын зардал 



Жишээ нь: 

Хаусны өөрийн үнэ -180,000$

Засварын зардал-  20,000 $

Хэлцэл хийхтэй холбоотой зардал -1,000$ гээд нийтдээ 201,000$-аар хаустай болж байна гэсэн үг. Ингээд та хаусаа сар бүр 1,500$-р түрээслүүлнэ гэж бодвол жилийн дараа 18,000$-ийн түрээсийн ашиг олох юм. Мэдээж түрээсийн хугацаанд түрээслүүлэгч талаас тогтмол зардал /татвар, даатгал/ гардаг тул үүнийг дунджаар жилийн 2400$ гэж авч үзье.   

Энэ тохиолдолд таны ROI: 

(18,000$ - 2,400$) / 201,000$= 0.077 буюу 7,7%-ийн өгөөж өгөх юм. 

Заа ингээд хөрөнгө оруулалын өгөөжөө өсгөх 5 аргыг танилцуулъя. 



  1. ҮХХ-ийн Airbnb мэт сайтуудыг ашиглан зөв газар түрээсийн үл хөдлөх хөрөнгийг олж авах. Дараах аргуудыг ашиглан өндөр өгөөж бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн хайх боломжтой. 

  2. Газрын зураг ашиглах. Олон улсын ҮХХ-ийн томоохон компаниуд  нь ҮХХ-ийн газрын зургийг /real estate heatmap tool/-ийг ашиглан хөрөнгө оруулалт хийх байршлыг сонгодог. Ингэснээр та 

  3. ҮХХ хайлт хийх. Мөн адил ОУ-д олон төрлийн ҮХХ-ийн мэдээллийг багтаасан томоохон дата бааз бүхий систем байдаг. Энэ мэт томоохон мэдээлэлтэй сайтуудаас өндөр өгөөж бүхий олон төрлийн үл хөдлөхүүдийг олон шалгуураар сонгох боломжтой. Жишээ нь: байршил, төсөв, зардал, түрээсийн стратеги, ариун цэврийн өрөөний тоо, унтлагын өрөөний тоо болон үл хөдлөх хөрөнгийн төрөл гм. 

  4. Түрээсийн ҮХХ-ийн тооцоолол хийх. Ямар ҮХХ худалдах авахаа тооцсон бол одоо ямар үнээр худалдан авах, ямар зардлууд гарах, цаашид хэдээр түрээслэх вэ? гэх зэрэг ашиг орлогын тооцооллыг хийнэ. Мөнгөн урсгалыг заавал тооцож үзээрэй. Үүнээс хөрөнгө оруулалтын харьцааг харах боломжтой.  

  5. Засан сайжруулалт хийх. Шинэ түрээслэгчдийг оруулахаасаа өмнө их бага хэмжээний засвар хийх нь таны түрээсийн үл хөдлөх хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд тусална. Таны ҮХХ бусад хөрөнгүүдээс ялгарч байвал хүмүүс илүү их мөнгө төлөхөд бэлэн байх болно. Өгөөжөө нэмэгдүүлэх зөвлөмжүүд: 

  6. Орон зайг  нэмэгдүүлэх. Агуулах өрөө, нэмэлт унтлагын өрөө, нэмэлт жижиг тагт эсвэл хана хийх, хана хасах гм 

  7. Шалыг сайжруулах. Шинэ шалтай байх нь түрээслэгчээ татах чухал хүчин зүйлс.  Сайн чанарын шалаар шалаа шинэчлэх, эсвэл өндөр чанартай хивс хивсэнцэр дэвсэх 

  8. Гэр ахуйн тоноглол, хэрэгслийг сайжруулах. Сайныг, үнэтэйг авах боломжгүй ч шаардлагатай тоноглолуудыг заавал шинэчлээрэй. Ингэснээр та ирээдүйд авах өгөөжөө нэмэх боломжтой. 

  9. Хаус, амины орон сууц бол гадна хашаа, хаалга, ногоон байгууламж, саравч гм зүйлүүддээ т тохижуулаарай. Мөн гадна гэрэлтүүлэг чухал шүү. 

  10. Зар сурталчилгааг үр дүнтэй хийх. Маркетингийн үр дүнтэй стратегитай байх нь зөв харилцагчийг татахад тусалдаг. Түрээслэгч хайж байгаа тохиолдолд нэг биш нилээн хэдэн газраас хайлт хийх болно. Тухайн ҮХХ-ийн онцлох зүйлүүд болон эргэн тойрны онцлогуудыг сайтар дурьдах ёстой бөгөөд ҮХХ-ийн зургийг мэргэжлийн түвшинд авсан байх нь зүйтэй. 

  11. Түрээслэгчдийг таньж мэдэх. Түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөх, тухайн ҮХХ-ийг арчлах, тордох зэргээр гэрээний үүргээ сайн биелүүлдэг түрээслэг нь тухайн ҮХХ-ий өгөөжийг нэмэгдүүлдэг. Ийм түрээслэгч олохын тулд: 

  12. Түрээслэгчийн орлого. Түрээслэгч тогтвортой орлоготой байх нь түрээсийн төлбөр тасалдах эрсдлийг бууруулдаг. Ийм учраа та түрээслэгчийн талаарх мэдээллийг боломжийн хэмжээнд цуглуулж, мэдэж аваарай. Олон улсад тухайн хүний татвар төлөлтийн статусыг нь нээлттэй шалгадаг. 

  13. Шаардлагатай тохиолдолд түрээслэгчийн зээлийн мэдээлэл, лавлагааг авах. Давхар зээлтэй эсэх, муудсан, чанаргүй зээлтэй эсэх мэдээллийг авснаар түрээсийн төлбөрийн эрсдлийг мэдэх, түрээслэгчтэй гэрээг байгуулахгүй байх зэрэг шийдвэрийг гаргаж болох  юм. 

  14. Гэм хэрэгт холбогдож байгаагүй эсэх тодорхойлолт, лавлагаа авах

  15. Өмнө нь амьдарч байсан түрээсийн байрны талаарх мэдээллийг авч, өмнөх түрээслүүлэгчээс лавлах 

  16. Түрээслэгчээ илүү урт хугацаанд байлгах талаар анхаарах. Дээрх шаардлагуудыг хангаж чадахуйц сайн түрээслэгч олсон бол урт хугацаанд тогтвортой түрээсийн гэрээ байгуулах стратегийг хэрэгжүүлээрэй. Жишээ нь: урт хугацааны гэрээ байгуулах, үнийн хямдрал үзүүлэх, төлбөрийн уян хатан нөхцлийг санал болгох гэх мэт   



Эх сурвалж: mashvisor.com

0 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page