top of page
Writer's pictureUyanga Altan-Erdene

ТҮРЭЭСИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МӨНГӨН УРСГАЛЫГ САЙЖРУУЛАХ АРГУУД

Updated: Oct 9




Үл хөдлөхд хөрөнгө оруулагчийг амжилтанд хүргэх хэд хэдэн чухал хүчин зүйл байдаг. Гэсэн хэдий

ч хөрөнгө оруулагч бүрийн анхааралтай ажиглаж байх ёстой хамгийн чухал зүйл бол мөнгөн урсгал

байдаг. Таны түрээсийн үл хөдлөхийн хөрөнгийн мөнгөн урсгал хэр сайн бэ? Хэдийгээр энэ нь

байршил, үл хөдлөх хөрөнгийн төрөл, санхүүжилтийн арга, хөрөнгө оруулалтын стратеги зэрэг

олон хүчин зүйлс нөлөөлөх ч бид таньд мөнгөн урсгалаа боломжит дүнгээр тасралтгүй байлгах

бяцхан зөвлөгөөнүүд хүргье.

1. ҮХХ худалдан авахдаа судалгаа хийх

Үл хөдлөх зарж байхдаа биш авч байхдаа ашиг хийж байх ёстой гэсэн дүрэм байдаг. Тэгвэл та

нийгмийн тренд хаашаа чиглээд байна, хүмүүс хаана суурьшиж амьдрахыг илүүд үзэж байна,

хаана шинээр оффис худалдааны төвүүд баригдаж хүмүүсийн урсгалыг татаад байна, эдгээрийг та

хамгийн эхлээд судлах хэрэгтэй. Жишээлбэл: Шинэ суурьшлын бүс гэж нэрлэгдээд байгаа яармагт

үл хөдлөх хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэж бодьё. Та орон сууц авах гэж байгаа бол тухайн

хавийн сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, худалдааны төв, мөн шинээр баригдах гэж буй

оффисын төслүүдийг судлах хэрэгтэй. Учир нь эдгээр төвүүдтэй ойрхон үл хөдлөх хөрөнгө үргэлж

эрэлттэй түрээслэгч гарсан ч эрэлт өндөртэй тул дараагийн хүн нь бусад байршлуудтай

харьцуулвал илүү хурдан олдоно.

2. Түрээсийн стратеги гарга

Нисэх онгоцны буудал эсвэл томоохон гадны хөрөнгө оруулалттай компаниуд байршдаг оффисын

дэргэдэх үл хөдлөхөө удаан хугацаагаар түрээслүүлэхээс илүү Airbnb дээр богино хугацаагаар

түрээслүүлэх стратеги гаргасан нь оновчтой. Харин их сургуулиудтай ойр буюу хотын төв хэсэгт

олон өрөө байр түрээслүүлэх бус жижиг, жижиг олон байрыг урт хугацаагаар түрээслүүлэх стратеги

гаргавал оновчтой.(Олон өрөө байрандаа хуваалт хийж байгаад олон хэсэг бүлэг хүмүүст

түрээслүүлсэн ч болно)

3. Түрээсийн тохирсон үнээ гарга

Түрээсийн үл хөдлөхийг ашигтай байлгана гээд авч чадах хамгийн өндөр үнээ гаргах нь мөнгөн

урсгалыг тасралтгүй байлгахад тохиромжгүй стратеги юм. Хэрэв та түрээсийн үнээ хэтрүүлэн

үнэлвэл хэдэн сарын турш үнээ буулгах хүртлээ хоосон байх эрсдэлтэй. Гэхдээ та түрээсийн үнээ хэт

багаар үнэлвэл тасралтгүй түрээсээ авч байсан ч хөрөнгө оруулалт тань хэтэрхий бага хэмжээний

ашигтай заримдаа алдагдалтай гарах тохиолдол байдаг. Тэгэхээр та яг тохирсон үнээ гаргахын тулд

зэргэлдээ түрээсийн байрнуудтай үнээ харьцуулж байгаад хэр тав тухтайг харгалзан үзэж үнээ

гаргаарай. Түрээсийн үнэ тогтоох нь нэг удаагийн хийгээд өнгөрөх зүйл биш ба та улирал тутамд

түрээслэгчтэйгээ ярилцаж мөн бусад түрээсийн үл хөдлөхүүдтэй харьцуулалт хийж үнийн

мэдрэмжээ сайжруулж яваарай.

4. Түрээсийн үл хөдлөхөөсөө нэмэлт орлого олох

Хэрвээ та түрээсийн орон сууц худалдан авахдаа граштай нь хамт худалдан аван тухайн байранд

түрээслэж байгаа оршин суугчтайгаа зөвлөлдөн түрээсийн төлбөр дээрээ нэмэх эсвэл тусад нь

грашийн түрээс авч байхаар тохиролцож болох юм. Богино хугацаагаар буюу өдрийн, 7 хоногоор


түрээслүүлж байгаа тохиолдолд цэвэрлэгээний үйлчилгээг зохицуулж өгвөл нэмэлтээр орлого олох

боломжтой болно.

5. Сайн түрээслэгч олох

Түрээслэгчээ сонгохоосоо өмнө түрээслэх хүсэлтэй байгаа хүн болгонтойгоо эхлээд ярилцаж үзэх

шаардлагатай. Ярилцах сэдэв нь өмнө нь хаана амьдарч байсан, Хэр удаан амьдрасан, Хаана

ажилдаг, зэрэг хэр тогтвортой урт хугацаанд түрээслэх хүн бэ гэдгийг тодорхойлох юм. Гэхдээ шууд

өөдөөс нь харж зогсож байгаад асуух нь бүдүүлэг бөгөөд тухайн үйлчлүүлэгчийн зууч буюу

агентаас асуух эсвэл байраа танилцуулж байхдаа яриан дундуураа хавчуулж асуувал хэн хэндээ

эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байх боломжтой.

6. СӨХ буюу проперти менежмент

Тухайн түрээсийн орон сууцны чинь СӨХ хэр вэ? Анх байранд тань нүүж орохоос эхлүүлээд л

тухайн түрээслэгч өрхөд угаалгын машинаа холбуулах, лифт ашиглах хэрэгцээ гарна. Гэтэл тухайн

байрны СӨХ-ийн чадваргүй хүмүүсээс болж орц тань бохир, лифт эвдэрхэд удаан засагддаг,

дуудлага өгөхөд ирдэггүй, харуул хамгаалалт байдаггүй дурын хүн орж ирж орцонд хоноод байдаг,

усны төлбөрийг давтан асууж, заавал орж үзнэ гэж хүндрэл учруулж түрээслэгч тань нүүхээр

болвол харамсалтай л явдал болох байх тийм үү. Тэгэхээр та байраа түрээслэхээс өмнө, бүр

түрээсийн орон сууцаа худалдаж авахаасаа өмнө эдгээр зүйлсийг нягталж асуудал байвал шийдэх

хэрэгтэй. Үнэхээр муу үйлчилгээ үзүүлж байвал оршин суугчдын хурал зарлаад сөх-өө солих санал

гаргаж туз-даа хүргүүлээд сөх-ийн үйлчилгээгээ сайжруулах боломжтой.

Эх сурвалж: www.mashvisor.com


0 views0 comments

Comments


bottom of page