top of page

Урьдчилгаа төлбөрөө цуглуулахад хэрэг болохуйц 7-н санаа

Writer: Uyanga Altan-ErdeneUyanga Altan-Erdene

Updated: Oct 9, 2024



Орон сууцны урьдчилгаа төлбөрөө цуглуулж эхлэх гэж байгаа хүмүүс юу хийх ээ, яаж тэр их

мөнгийг цуглуулж эхлэхээ мэдэхгүй тээнгэлзсээр байдаг. Хэдийгээр энэ нь хүршгүй мэт санагдаж

болох ч өдөр тутмын амьдралаа гаргах багахан өөрчлөлтүүд л байхад хангалттай гэвэл таньд ямар

санагдаж байна. Тэгвэл таны мөрөөдлийн байшиндаа амьдрах хүслийг тань хамтдаа бодит

болгоцгооё.

1. Дэлгүүр хэсэхдээ ухаалаг бай

Арай хүнсний тэрэг рүүгээ гоё амттай харагдсан болгоныг шидчихдэг хүмүүсийн төрөлд та орохын

биш биз? За мөн байсан ч таньд энэ буруу дадал зуршлаа зогсоох боломж байна. Хамгийн эхлээд

идэх хоолнуудаа төлөвлөж зөвхөн тухайн хоолны орцонд орох зүйлсээ л ав.

2. Илүү зардлаас зайлсхий

Гадуур хооллохоосоо өмнө “Гэртээ хийж идвэл илүү эрүүл, тухтай шүү дээ, дараагийн баярын

өдрөөр л дуртай ресторандаа гоё хоол идчихье” гээд өөртөө хэлээд итгүүлэхгээд үз. Ихэнхдээ

таньд гадуур хооллох шаардлага бараг байдаггүй байгаа шүү.

3. Өдрийн хоолоо гэртээ бэлд

Өдрийн хоолоо байнга гадуур идээд байвал урьдчилгаа төлбөр цуглуулж мөрөөдлийн байшиндаа

орох хүсэлээ мартсан нь дээр. Ядаж урьдчилгаа төлбөрөө цуглуулж дуустлаа өдрийн хоолоо гэртээ

бэлдэж авчраад идэх хэрэгтэй.

4. Кофе

Нийгмийн олонх нь кофенд дуртай бөгөөд тухайн өдрийн ажлаа 1 аяга кофеноос эхлүүлдэг хүмүүс

цөөнгүй. Гэхдээ өдөр болгон кофе шопоос худалдаж авах бус кофений үрийг нь авч байгаад ажил

дээрээ кофений машинаар хийж ууж байгаарай.

5. Фитнесс

Хөдөлгөөн хийхийн тулд заавал мөнгө төлөх шаардлагагүй байдаг. Үнэтэй фитнесс клубд явах,

бүтээгдэхүүн ашиглахынхаа оронд интернет орчин дахь гэртээ хийж болох үнэгүй дасгалуудыг

хийвэл ямар байна. Дулаан оронгуут тэр бүр уулзаад байж чаддагүй найзууд, гэр бүлийнхнээ хамт

гүйхийг уриалаарай.

6. Хэрэглэдэггүй мөртлөө мөнгө төлдөг зүйлс

Зурагт бараг үздэггүй хаяадаа Netflix үздэг мөртлөө гэсэн мөртлөө телевизийн сувганд мөнгө

төлдөг хүмүүс олон байдаг. Таньд интернет л байхад ихэнх үзвэрийн хэрэгцээгээ хангаж чадах тул

гурвалсан багцаа болид өндөр хурдны интернет гэртээ тавиад үзвэл ямар вэ?

7. Хөнгөлөлтийн карт

Та хүнсээ хаанаас цуглуулдаг вэ? Гэрт тань ойр байрладаг өөрийнхөө байнга үйлчлүүлдэг

дэлгүүрийнхээ хөнгөлөлтийн картыг арай залхуураад аваагүй яваа юм биш биз? Хэрвээ тийм бол

дараагийн удаа хүнсээ цуглуулахдаа заавал аваарай. Мөн сүүлийн үед төлбөрийн хөнгөлөлт

үзүүлдэг аппликейшнүүд гарж байгаа тул тэдгээрээс сонгоно ашиглавал таны зорилгод бага ч


болов тусална гэдэгт итгэлтэй байна. Жишээ нь: Та Алтай хотхонд амьдардаг бөгөөд хүнсээ EFES

supermarket-аас цуглуулдаг бол Memechat app-ыг ашиглаад худалдан авалт бүрээсээ 8%-ын

хөнгөлөлт эдлэх боломжтой юм.


strategies/?fbclid=IwAR1KsSfzu18R_wK85F2EjXZSxRyKkOsD85KovKWVmKUTBi83YGHADE-dWQ0

 
 
 

コメント


bottom of page