top of page

Ханын цаас наах тооцоолол

Updated: 6 days ago



Барилгын төсөлд архитекторийн ажил хийгдсэний дараа дотоод засал чимэглэлийн ажил эхэлдэг. Ханийн цаас буюу обой нь өрөө, албан тасалгаанд өнгө нэмж үзэгдэх орчинг илүү чамин болгодог тул булан тохой, талбайн хэмжээг эхлээд нарийн хэмжих шаардлагатай.


Энэ ажлыг стандарт ханан дээр хийх хялбархан ч илүү гоёмсог дизайн бүхий шийдлийг гаргахад нэмэлт зардлууд болон бусад асуудлууд тулгардаг. Бид загвар болон түүн дээр гарах зардлыг хэрхэн бодитой зөв тооцох тухай зарим зөвлөгөөнүүд хүргэе.




  1. Monochromatic дизайнаар хийсэн обой болон хялбархан хэв маягтай ханийн цаас

Ямар нэгэн тооцоолол хийхээсээ өмнө та ямар материал сонгохыг хүсч байгаагаа мэдэх нь чухал. Зарим обой нь урьдчилан хуйлж бэлдсэн байдалтай борлуулагддаг бол зарим нь тухайн төсөлд зориулж хэмжээсийн дагуу захиалгаар үйлдвэрлэгддэг.

Энгийн дизайнаар хийхээр шийдсэн бол эхлээд нийт обой хийх талбайгаа хэмжиж наах гадаргуунаас хаалга, цонх, цахилгааны оролт(арзетка), номын шүүгээ болон бусад тавилгаар халхлагдсан хэсгийг хасч тооцох бөгөөд обой наахдаа ирмэгийг хэдэн миллиметр давхцуулж наахаа бодоорой. 


Жишээ нь: Ханын өндөр 2.5 метр, урт нь 3 метр, нийт талбай нь 7.50 м2 гэж бодоход танай хаалга  2 метр өндөр, 70 см өргөнтэй бол 1.4 м2 хасах хэрэгтэй. 0.7 метр өргөн, 5 метр урт бэлэн обой нь 3.5 м2 талбайг бүрнэ. Тэгэхээр таны ханын хэмжээнээс хаалганы хэмжээг хасвал танд 1.75 хуйлаастай обой буюу 2 ширхэг бүтэн хуйлаастай обойг худалдаж авахад цаана нь хэсэгхэн обой үлдэнэ гэсэн үг.  (7,5-1,4/3,5=1,7)




  1. Өвөрмөц хийцлэлтэй буюу наахад төвөгтэй загвар

Илүү төвөгтэй хийцлэлтэй ханын цаас наахад бидэнд илүү их цаас худалдаж авах шаардлага үүсдэг бөгөөд үлдэгдэл цаас нь өөр бусад хэсгүүдэд тохирохгүй байх эрсдэлтэйг анхаараарай. Ийм үед фотомонтаж ашиглахыг зөвлөж байна. Захиалгаар хийсэн ханын цаасны хувьд цаасны хэмжээг  обойн хэв загварын давтамжийг хэмжих замаар тооцоолох боломжтой юм. Өмнөх жишээн дээрх ханан дээр 0,7 метр тутамд обойг босоо байдлаар наана гэж бодъё. Ханын өндрийг загварын давтамжийн хэмжээнд хуваавал (2,5/0,7=3.6) босоо дизайн 3,6 удаа давтагдана гэсэн үг. Хэрэв бид үүнийг эвлүүлдэг тоглоом шиг таамаглаж наавал нийт ханыг бүрэхийн тулд 20 удаагийн босоо цаас наах бөгөөд ааалганы хэсгийг хаслаа гэхэд 17 удаагийн наалт буюу нийт 11,8 метрийн урт обой ашиглах юм. 


Ханын зураг нь мэдээж өрөөний гоо зүйг тодорхойлох чухал хүчин зүйлс бөгөөд ханын цаас нь  орон зай, интерьер дизайныг хамгийн оновчтой байдлаар илэрхийлэх давуу талуудын нэг юм.


(365 эх сурвалж: archdaily.com)

0 views0 comments

Recent Posts

See All

Мөрөөдлийн байшингаа бүтээх нь

Гэрийнхээ дотор зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ? Байшингаа өөрөө барих нь байшингийн болоод өрөөний зохион байгуулалтыг өөрийн...

Comments


bottom of page