Загвар дизайн. Сүүлийн жилүүдэд олон төрөл, загварын хатуу гадаргуут шалнууд гарч ирсэн ч хивсний өнгө төрх, загвар улам ихээр шинэчлэгдэж байна. Та зөвхөн өөрт тохирсон хэв маягийн хивсээ сонгоход л гайхалтай сайхан мэдрэмж авах юм. Жишээ нь тансаг, гоёмсог, энгийн, тав тухтай гэх мэт.
Тав тух . Удаан хугацаанд хатуу гадаргуу дээр алхах, явах үед таны бие тэрхүү доргилтыг шууд бие эрхтэн дээрээ хүлээн авч байдаг. Учир нь хатуу гадаргаа тухайн доргилтыг өөртөө авч чаддаггүй. Харин хивс нь энэхүү доргилтыг өөртөө авч байдаг тул та алхах, суух, хэвтэх үедээ таатай мэдрэмж авах юм. Хэрэв хивснийхээ доор тусгайлан дэвсгэр, ( зөөлөвч, дорож) тавьбал бүр ч илүү тухтай мэдрэмжийг авах болно.
Дулаан байдал. Хивс нь дулааныг дамжуулдаггүй байх үүрэгтэй бөгөөд тухайн хивсний эрчлээ, нарийн бүдүүн ширхэгээс үл хамааран зузаан байх тусмаа л илүү дулаанаа алдахгүй, дамжуулдаггүй байна. Мөн гэртээ хивс тавьснаар дулаан алдагдлыг бууруулах, цахилгааны зардлаа хэмнэх боломжтой юм.
Эрүү мэнд. Хивс нь астма болон харшлыг өдөөж өгдөг, ялангуяа амьсгалын замын өвчлөл үүсгэдэг гэсэн маргаан, шүүмжүүд их байдаг. Үүнээс үүдэн хэрэглэгчид хивсээ хурааж паркетан шалыг дангаар ашиглах болсон. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд энэхүү өвчлөл нь хивстэй хамааралгүй буюу эсрэгээрээ хатуу гадаргуу дээр удаан хугацаагаар байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг судалгаагаар баталжээ.
Дуу чимээг бууруулах. Хивсгүй орчинд дуу чимээ нь илүү чанга бас хол газарт хүрдэг бөгөөд тухайн чимээ нь хананд ойж цуурайг үүсгэж байдаг. Учир нь хатуу гадаргаа нь хивс шиг дуу чимээг өөртөө шингээж чаддагүй байна.
Аюулгүй байдал. Хатуу гадаргуутай шал нь хальтиргаа ихээр үүсгэдэг тул хүүхэд хальтарч унах үед бэртэж гэмтэх эрсдэлтэй байдаг. Харин хивс нь тэрхүү хальтиргааг сааруулж зөөлөн газардуулдаг. Жишээ нь хөгшин настай хүмүүс, бага насны хүүхэдтэй үед хүүхдийн өрөө болон шатанд хивсийг зайлшгүй тавьж өгөх хэрэгтэй. Шатны хивсний хувьд хэт зузаан бас хэт нимгэн бус эдэлгээ сайтай хивс сонгох нь зүйтэй. Хивсний жингийн хувьд нэг метр кватрат талбайд дэвсэх хивс нь 30 гр орчим жинтэй байх ёстой байдаг байна.
Зардал. Бүхий л бүтээгдэхүүний үнэ чанараас хамаарч байдаг ч хивс нь паркетан шал суулгах, шал солихоос харьцангүй зардал багатай, хэмнэлттэй байдаг байна.
Эх сурвалж: Thespurce.com
コメント