top of page
Writer's pictureUyanga Altan-Erdene

ХЯМРАЛЫН ҮЕЭР ҮХХ-Д МӨНГӨ АЛДАХААС СЭРГИЙЛЭХ НЬ

Updated: Oct 9






Үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулагчийн хувьд хэр туршлагатайгаас үл хамааран эдийн засгийн

хямралын үеэр мөнгөө алдахгүйгээр хөрөнгөө хадгалж үлдэх нь хэцүү асуудал байдаг.

Короновирусын цар тахлын нөлөөгөөр олон салбарт өөрчлөлт орж байгаа тул та нөхцөл байдлыг

хамгийн муу хувилбараар тооцож эрсдэлээ хаах шаардлагатай болоод байна. Энэхүү нийтлэлээр

хямралын үеэр үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулагчид болон түрээсийн үл хөдлөх хөрөнгө

өмчлөгчид хэрхэн мөнгөн урсгалаа тогтвортой барих болон хөрөнгөө хамгаалж үлдэх зөвлөгөөг

таньд хүргэх болно.

1. Хөрөнгөө зарах

Тогтмол түрээс авч байсан байр тань орлого оруулахаа больсон гээд та хөрөнгөө бүү яарч

зараарай. Улс даяар хөл хорио тогтоож бизнесүүд зогсонги байдалд орсон ч тун удахгүй буцаад

хэвийн амьдралдаа орно гэдэгт та итгэлтэй байж болно. Аливаа шийдвэр гаргахдаа том зургаар нь

харж ашигтай хөрөнгөө зарахаа ахин нэг бодож үзэх хэрэгтэй. Энэхүү тэвчээр шаардсан үйлдэл нь

таныг эерэг мөнгөн урсгалтай сайн хөрөнгө оруулалтаа хямдхан зарахаас сэргийлнэ. Хямралын

үеэр ч гэсэн тогтмол түрээсээ авсаар байгаа хөрөнгөө хүртэл та арай зарах гэж байгаа юм биш биз?

2. Тогтмол орлого

Түрээслэгч болон түрээслүүлэгч аль аль нь хямралд нэрвэгддэг гэдгийг та сайн ойлгож байгаа байх.

Тиймээс тогтмол орлого, найдвартай түрээслэгчээ алдахгүйн тулд түрээслэгчтэйгээ түүний

санхүүгийн байдалыг сайн ярилцах хэрэгтэй. Үүнд хийж буй ажил нь зогссон удахгүй буцаад

нээгдэх үйл ажиллагаа бол түрээсийн хугацааг бага зэрэг сунгаж гэрээндээ өөрчлөлт оруулах, эсвэл

хөл хорионы үеэр түрээсийн төлбөрөө бага зэрэг багасгах зэрэг арга хэмжээнүүд байж болно.

Хамгийн чухал зүйл нь хямралын үеэр та тогтмол орлогын мөнгөн урсгалтай байх хэрэгтэй.

3. Зуучлагч

Энэ үеэр та байр авч эсвэл зарж байж болно. Хамгийн гол нь дасан зохицох чадвар сайтай

агентуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Чухамдаа өнөөгийн цар тахлын улмаас гарч буй

өөрчлөлтүүдэд агентууд шинэ арга барилаар ажиллах шаардлагатай болоод байна. Жишээлбэл:

Зарим агентууд үйлчлүүлэгчдээ өөсдийн зарж буй хөрөнгөө виртуал хэлбэрээр танилцуулж эхлээд

байгаа бөгөөд тэдний бүтээлч сэтгэлгээ, дасан зохицох чадвар таны хөрөнгө оруулалтыг хамгаалж

чадна гэдэгт итгэлтэй байна.


Эх сурвалж: https://www.mashvisor.com

0 views0 comments

Comments


bottom of page