Одоог хүртэл тариаланчдын ашиглахгүй хаясаар байгаа будааны сүрлээс гаргаж авсан CalPlant-ийн MDF материал нь Ногоон Барилга-с шагналыг хүртсэн байна.
MDF /дунд зэргийн нягтралтай хавтан/ нь байгальд ээлтэй бөгөөд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулдаг тул барилга болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг.
Хавтан үйлдвэрлэлийг ганхуулж байсан нэг шалтгаан нь Саяхан 3 сарын өмнө Атланта хотод болсон “Ногоон барилга” олон улсын бага хурал, үзэсгэлэнгийн үеэр модноос бус будааны сүрлээс гаргаж авсан шинэ төрлийн MDF нь ихээхэн шуугиан тарьсан явдал байсан юм.
Уламжлалт MDF- ээс ялгаатай нь түүхий эдийг будааны сүрлээс гарган авч, хавтанг хөдөө аж ахуйн хог хаягдлаар хийж байгаа нь Калифорнийн цагаан будааны фермерүүдэд хаягдлаараа орлого олох боломжийг давхар олгож байгаагаар давуу талтай юм. Энэхүү хаягдал материал нь / цагаан будааны ургац хураах үед үлдсэн ширүүн мөчрүүд/ нь модны эслэгээс илүү хүчтэй бас өндөр чанартай тойрог хэлбэртэй эслэг үүсгэдэг байна.
Түүхий эдийг 25 миллийн зайд байрлах фермерүүдээс шинээр нь авдаг тул CalPlant MDF-ийн 2020 оны Ногоон барилгын шилдэг 10 бүтээгдэхүүнээр сонгогджээ.
Байгальд ээлтэй байршил болон материалуудыг төлөвлөж хийдэг. Өмнө нь будааны фермерч байсан Ухланд Метан хийн ялгаруулалтыг өдөөдөг Калифорнийн талбайнуудыг үерлэхийг хүлээхээс илүүтэй хог хаягдлыг ашиглах зорилгоор CalPlant-ийг үүсгэн байгуулжээ.
Компани нь цагаан будааны сүрлээс бүтээгдэхүүн гаргаж авах судалгаанд олон сарыг зарцуулсан бөгөөд үүний дараагаар CalPlant нь тусгай зориулалтын MDF үйлдвэрлэлийн процессыг патентжуулж авсан юм.
Ухланд “Одоогоор энэхүү материалыг MDF-д ашиглаж байгаа хэн нэгнийг би мэдэхгүй юм байна” гэж мэдэгдсэн бөгөөд түүний 2 дахь үйлдвэрлэлээ хийх 2 дахь байршил нь Аркансан байрлах хамгийн том будааны тариалан болох 1,4 сая акр хэмжээтэй газар юм.
(258 эх сурвалж: https://www.architecturalrecord.com/)
Comments