top of page

ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРӨӨ БАГАСГАХ 20 АРГА


Сар болгоны цахилгааны төлбөр өндөр гараад байна уу? Тэгвэл дараах зүйлсийг анхаарч, цахилгааны хэрэглээгээ багасгаарай.


  1. Гэрэл бүдгэрүүлэгч унтраалгатай болох. Зөвхөн шаардлагатай хэмжээний гэрэл асаалттай байлгасгаар цахилгааны хэрэглээг бууруулна

  2. Хөргөгч, хөлдөөгчөө аль болох дүүрэн байлгах. Дотор нь зай багатай байх тусам хөргөгч хүйтнээ хадгалахад бага энерги зарцуулдаг. Ингэснээр бага цахилгаан хэрэглэнэ гэсэн үг юм. 

  3. Таазны сэнс суулгах. Агааржуулагч нь цахилгаан ихээр хэрэглэдэг тул өрөөг сэрүүцүүлэхэд таазны сэнс ашиглавал эрчим хүчин хэмнэлттэй. 

  4. Хувцсаа өлгөж хатаах. Орчин үед цахилгаан хувцас хатаагч ихээр хэрэглэх болсон. Үүний оронд угаасан зүйлсээ энгийн аргаар дэлгэж хатаах нь байгаль орчинд ээлтэй билээ.

  5. Хий цахилгаан үрэхээс сэргийлэх. Гайхмаар боловч гэрийн цахилгаан хэрэгслийн нийт цахилгаан зарцуулалтын 75% нь ажиллаагүй байхад үрэгддэг байна. Зурагт, видео тоглуулагч, компьютер болон гал тогооны цахилгаан хэрэгсэл өөр дээрээ электрон цаг гэх мэт тохиргоотой бол ажиллуулаагүй байхад ч цахилгаан зарцуулсаар байдаг гэнэ. Иймд залгуураар нь салгаж үлдээж байгаарай. 

  6. Нарнаас халхлах. Нартай талын цонхнууддаа хөшиг, цонхны гэрэл бууруулагч наалт зэргийг суурилуулж агааржуулагч, сэнсний ашиглалтыг багасгаарай.

  7. Агааржуулагчийн шүүлтүүрийг тогтмол солих, цэвэрлэх. Шүүлтүүр муудсанаас агааржуулагчийг байнга хүчтэй тохиргоон дээр ажиллуулж цахилгаан их зарцуулахаас зайлсхийх хэрэгтэй.

  8. LED гэрэл суулгах. LED гэрэл энгийн улайсах чийдэнгээс 90% бага эрчим хүч зарцуулдаг. Эхлээд хамгийн их хэрэглэдэг гэрлүүдээ LED болгож солиод үлдсэн гэрлүүдийг шатах хүртэл нь ашиглаад солиорой.  

  9. Бойлероор усыг бага халаах. Усаа хэт халаахгүйгээр бага температурт халааж ашиглах, мөн бойлерийн дулаан барих чадварыг нэмэгдүүлвэл цахилгаан хэмнэнэ. 

  10. Шөнийн хөнгөлөлттэй тарифыг ашиглах. Хэрвээ таны амьдарч буй газар оронд цахилгааны хөнгөлттэй тариф үйлчилдэг бол түүнийг нь ашиглаж цахилгаан их зарцуулдаг ажлуудыг амжуулж болно. 

  11. Цахилгаан бараа авахдаа эрчим хүчний хэмнэлттэйг сонгох. Хуучин цахилгаан хэрэгслүүд эрчим хүчний хэмнэлт багатай байдаг. Иймд 10-аас дээш жил болсон цахилгаан хэрэгслүүдээ шинэ загварын “Energy Star” буюу эрчим хүчний хэмнэлттэй хувилбараар солихыг санал болгож байна. 

  12. Хувцсаа хүйтэн усаар угаах. Хэрвээ усаа халааж угаадаг тохируулгатай угаалгын машинтай бол халаах үйлдлийг алгасч хүйтэн усаар шууд угаахад цахилгаан зарцуулалтыг 90% багасгадаг. 

  13. Угаалгын машинаа дүүргэж юм угаах. Угаалгын машин ажиллахдаа цахилгаан их зарцуулдаг тул нэг мөр дүүргэж угаах нь ус, тогны хэмнэлттэй юм. 

  14. Хөргөгчний ууршуулагчийг цэвэрлэх. Хөргөгчний ууршуулагч ихээр бохирдсон бол доторх хэмийг барихын тулд хөргөгч илүү их эрчим хүч зарцуулах болдог. Гурван сар тутамд хөргөгч, хөлдөөгчөө шалгаж цэвэрлэх хэрэгтэй. 

  15. Цахилгаан зуухыг эрт унтраах. Хоол болохоос хэдэн минутын өмнө зуухаа унтрааж, хуримтлагдсан дулаанд хоолоо гүйцэт болгоход цахилгаан хэмнэнэ. 

  16. Мэдрэгчтэй гэрэл суурилуулах. Гэрийн гадна, дотно боломжтой хэсгүүдэд хөдөлгөөн мэдрэгчтэй гэрэл суурилуулж цахилгаан хэмнээрэй.

  17. Хоолоо таглаж байх. Хоол, уух зүйлсийг задгайгаар нь хөргөгчинд хийхгүй байх. Задгай хийснээс үүсэх ууршилт нь хөргөгчний үйл ажиллагаанд нөлөөлж цахилгаан нэмж зарцуулахад хүргэдэг байна. 

  18. Хоолоо хөргөөд хөргөгчинд хийх. Хөргөгчинд халуун хоол, шингэн зүйлс хийснээр доторх хэмийг нь нэмэгдүүлж цахилгаан нэмж зарцуулах шалтгаан болдог. 

  19. Хоол хийхдээ таглаж байх. Таггүй саванд хоол болгоход ууршилт, дулаан алдагдал ихээр явагдаж, хоолыг болгохын тулд илүү их цахилгаан зарцуулдаг байна. 

  20. Духовкыг аль болох бага хэрэглэх. Боломжтой үедээ печь буюу богино долгионы зуух түлхүү хэрэглэж байвал цахилгаан бага зарцуулна. Духовка, зуух нь богино долгионы зуухнаас их эрчим хүчээр ажилладаг байна. 




Эх сурвалж: thespurce.com


0 views0 comments

Recent Posts

See All

Мөрөөдлийн байшингаа бүтээх нь

Гэрийнхээ дотор зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ? Байшингаа өөрөө барих нь байшингийн болоод өрөөний зохион байгуулалтыг өөрийн...

Comments


bottom of page