ҮХХ-д хөрөнгө оруулахад хамгийн чухал хүчин зүйлс нь юу вэ? гэж асуувал хамгийн түрүүнд БАЙРШИЛ БАЙРШИЛ БАЙРШИЛ гэх болов уу. Гэвч яг үнэндээ ХЭЗЭЭ ВЭ гэдэг нь хамгийн чухал зүйл. Зөв цаг үед хөрөнгө оруулалт хийснээр урт хугацаандаа танд өгөөжөө өгөх зөв хөрөнгө оруулалт болж чадах юм.
Ингээд ХЭЗЭЭ гэдгийг тодорхойлох дараах 5 шинж тэмдгийг товч танилцуулъя.
Таны санхүүгийн байдал тогтворжсон байх. Хэрэв та зээлээр Үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа бол урьдчилгаа төлбөр болон цаашид төлөх зээлийн хүү, үндсэн төлбөр, татвар, ашиглалтын явцад гарах зардал зэргийг тооцох хэрэгтэй. Хэрэв танд хангалттай мөнгө байгаа бол бэлэн мөнгөөр худалдан авалт хийх нь илүү давуу тал болох юм.
Үл хөрөнгө хөрөнгөд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь дан ганц хангалттай хэмжээний мөнгөтэй байхыг шаарддаггүй. Хэрэв та түрээсийн үл хөдлөх эзэмшиж байгаа бол тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хувь хэмжээгээр дахин хөрөнгө оруулалт хийх боломжтой болох юм. Жишээ нь: та анх 200 мянган доллараар урт хугацааны зээлд хамрагдан байраа авч өнөөдөр 150 мянган долларыг төлчихсөн бол та хэдийнээ төлсөн дүнтэйгээ дүйцэхүйц өөрийн хөрөнгөтэй болсон гэж бодож болохнээ. Ингээд та дахин өөр хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх боломжтой болох юм.
ҮХХ-ийн судалгаа хийсэн байх. Судалгаа нь таныг хэзээ хөрөнгө оруулалт хийх вэ гэдэгт хариулах чухал хүчин зүйлүүдийн нэг юм. Учир нь та хөрөнгө оруулалт хийх гэрийн даалгавраа хийчихсэн гэсэн үг юм. Ингэснээр эрсдлээ бууруулж илүү ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой болно.
Судалгаанаас:
ҮХХ ийн судалгаан дээр үндэслэн дүн шинжилгээ хийх. Энэхүү анализийг хийснээр хаана худалдан авах вэ? ямар үнэтэй байх вэ? хэдээр түрээслүүлэх вэ? Түрээсийн дүүргэлт хэр байх вэ? Гэх зэрэг хүчин зүйлүүдийг мэдэж авах юм.
Эргэн тойрны хүн амын нягтаршил, тухайн бүсийн өсөлт, тэлэлт, зөөлөн дэд бүтэц хөгжсөн эсэхийг харах. Түрээсийн зах зээлийн судалгаа хийх. Түрээсийн үнэ, нөхцөл, санхүүгийн мөнгөн урсгалыг хийж үзэх
Авахаар сонирхож буй хөрөнгөө очиж үзэх. Барилгын үндсэн хийц, агааржуулалтын систем, бохирын шугам хоолой, цахилгаан, дулааны хангамжийг сайтар шалгаж, хянамж хийх
Эрэлт нийлүүлэлтийг судлах. Үл хөдлөхийн зах зээл бол эрэлт нийлүүлэлтээс хамаарч хөдөлж байдаг зах зээл. Хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийдэхээс өмнө худалдан авагчийн зах зээл үү?, борлуулалтын зах зээл үү? гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Нийлүүлэлт ≤ эрэлт байх үед үнэ өсдөг бол нийлүүлэлт ≥ эрэлт байх үед бага үнээр хэлцэл хийх боломж бүрддэг тул худалдан авагчийн зах зээлийг мэдэрч хөрөнгө оруулалт хийх нь чухал юм.
Жилийн хамгийн зөв цагийг олох. Зарим үед үл хөдлөх хөрөнгийн борлуулалт улирлаас ихээхэн хамаардаг. Ялангуяа өвлийн улиралд үл хөдлөх хөрөнгө авах хамгийн таатай үе юм. Учир нь ихэнх гэр бүлүүд хүйтний улиралд нүүх сонирхолгүй байдаг тул худалдан авагчийн тоо буурдаг. Иймээс энэ үед хөрөнгө худалдан хийвэл танд сонголт их, мөн үнийн таатай нөхцөл бүрдэх юм. Өвлийн дараах улиралд буюу хавар байр зарах олон тооны сонголтуууд гарч ирдэг бөгөөд энэ үед та мөнгөө бэлдээд илүү боломжийн үл хөдлөх хөрөнгийг хамгийн түрүүнд авах боломжтой болох юм.
Ингээд дээрх 5 шинж тэмдэгийг анхааралдаа авч хөрөнгө оруулалтаа хийгээрэй. Хэрэв танд үнэхээр таатай нөхцлөөр сайн үл хөдлөх хөрөнгө авах боломж гарвал заавал өвлийн улирлыг хүлээх шаардлагагүй шүү.
Эх сурвалж: mashvisor.com
Commentaires