ӨВ ЗАЛГАМЖЛАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ
- Uyanga Altan-Erdene
- Mar 17
- 1 min read
Эхнэр, нөхрийн өв залгамжлалын хувьд дараах хоёр янз байна. Үүнд:
Хэрэв эхнэр, нөхөр хоёр нэг хаяган дээр бүртгэлтэй байвал тухайн өв нь эхнэр, нөхөрт шууд өвлөгдөх боломжтой.
Хэрэв эхнэр, нөхөр хоёр нэг хаяган дээр биш, өөр өөр хаяган дээр бүртгэлтэй байвал тухайн өвийг хүлээж авах тухай хүсэлт гаргаж, нотариатаар баталгаажуулах шаардлагатай.
Хэрэв нотариатаар орж, өвийг хүлээж авах талаар хүсэлтээ гаргаагүй бол тухайн өвөөс татгалзаж байна гэж үзэх үндэслэл болдог.
Мөн эхнэр, нөхөр тухайн өвийг хүлээж авахгүй тохиолдолд тухайн хүнийг нас барснаас хойш 3 сарын дотор тухайн өвөөс татгалзаж байгаагаа нотариатаар баталгаажуулж, хүсэлтээ гаргана.

Comments