top of page
Writer's pictureUyanga Altan-Erdene

ӨНГӨНИЙ СЭТГЭЛ СУДЛАЛ

Updated: Oct 9





Өнгөний сэтгэл судлал нь ерөнхийдөө өнгө бүр тус тусдаа ямар мэдрэмж төрүүлэхийг тодорхойлох

байдаг. Өөрийн хэрэгцээ, шаардлагаа бүрэн хангахийн тулд эдгээр өнгөнүүдийн танд төрүүлэх

мэдрэмжийн талаар бүрэн мэдэж байх шаардлагатай. Өнгө нь мөн соёлын ялгаатай

байдлаас улбаалж хүн болгонд адилгүй нөлөөлж байдаг. Жишээлбэл: Шар өнгө нь Буддын

шашинтай орнуудад сүнслэг, ариун гэсэн утгыг илэрхийлдэг бол, Хиндиузмд эр зоригийг

илэрхийлдэг. Үүнтэй адил Исламын ертөнцөд ногоон өнгийг ариун гэж үздэг. Сэтгэл судлаач,

эрдэмтэд олон жилийн турш бидний далд ухамсарт өнгөний нөлөөллийг судалсаар өдийг хүрчээ.

Өнгө нь эерэг ба сөрөг нөлөөтэй байдаг. Жишээлбэл: шар өнгөний эерэг тал нь дулаан, нарны

гэрэл шиг бидэнд илч дулаан шиг мэдрэмж төрүүлдэг ч сул тал нь атаархал, хулчгар байдлыг

илэрхийлдэг талтай.

Иймээс танд өнгөнүүдийн талаар бяцхан мэдээлэл өгье.



Улаан

Улаан өнгө нь хайр, амьдрал, хүч чадал, дулаан, цус, зул сарын баяр, хувьсгалыг илэрхийлдэг.

Хүүхдүүд өнгөний ялгааг маш сайн тод мэдэрч байдаг. Улаан өнгө нь хүнд хамгийн сайн өнгөний

долгион өгч байдаг болохоор ихэнх хүүхэд энэхүү өнгөнд  дуртай байдаг бөгөөд амттан чихрийн

цаасны сав баглааг голчлон улаан өнгийг шингээж хийдгийг одоо та ойлгосон буй заа.



Ногоон

Ногоон өнгө нь залуу нас, өсөлт хөгжил, экологи, тайвшрал, тэнцвэр, сэргэлт, өөдрөг үзлийг

илэрхийлж байдаг.

Ногоон өнгө нь бухимдсан сэтгэл хөдлөлийг тайвшруулж, тайван унтах нөхцөлийг бүрдүүлдэг тул

унтлагын өрөөнд хамгийн тохиромжтой өнгөний эгнээнд зүй ёсоор багтдаг билээ. Хэдий хүйтэн

өнгө боловч биднийг байгаль эх дэлхийтэй холбож байдаг тул сэтгэлд үргэлж дулаан мэдрэмж

төрүүлж чаддаг.



Нил ягаан

Нил ягаан өнгө нь бүтээлч байдал, мэргэн ухаан, нэр төр, бие даасан байдал, нууцлаг, ид шидтэй

холбоотой мэдрэмж төрүүлж байдаг.

Нил ягаан нь цэнхэр, улаан өнгөний хооронд хэлбэлздэг тул дулаан, хүйтэн өнгөний аль алиных нь

нөлөөлөл байдаг. Тус өнгийн зохицол нь эвтэйхэн, тохь тухтай нөлөөллийг бидэнд үзүүлж байдаг

байна.



Алтлаг шаргал

 Алт нь эд баялаг, шүтлэг, баяр ёслол, тансаг байдал, хатуу байдал, чанар, жин, аз хийморийг

илэрхийлж байдгаараа онцлогтой.

Улбар шар


Улбар шар өнгө нь нар жаргах, ваар, мармелад, алтан загас, намар, зэв, халуун ногоо, шаврыг

төлөөлдөг.

Улбар шар өнгө нь хөгжил цэцэглэлт, бие бялдар, оюун санааны эрч хүчийг бэлгэдсэн дулаан эерэг

нөлөөлөл өндөртэй билээ. Олон хүмүүс цуглардаг өрөө болон үүдний танхимд тохиромжтой. Хурц

улбар шар өнгө нь мэдрэхүйн хэт ачаалал үүсгэдэг тул цэнхэр, ногоон зэрэг хүйтэн өнгөөр хослуулж

тэнцвэржүүлэх шаардлагатай байдаг.

Усан цэнхэр

Усан цэнхэр өнгө нь далай, мөрөөдөл, төсөөлөл, мэдрэмж, цэнгэг байдал, амралт, сэрүүн тухтай

байдлыг илэрхийлдэг.

Энэ өнгө нь цэнхэр болон ногоон өнгөнүүдийн бүх эерэг талыг өөртөө шингээж чадсан байдаг.

Хүнд цэвэрхэн мэдрэмж төрүүлдэг тул ариун цэврийн өрөөнд голчлон харагддаг ба гоо сайхны

бүтээгдэхүүний савлагааг ихэвчлэн усан цэнхэр өнгөөр хийдэг байна.

Цайвар ягаан

Цайвар ягаан өнгө нь нялх охин, мерингус, далайн хясаа, сарнайг илэрхийлж байдаг.

Энэ өнгө нь аль ч өрөөнд дулаан туяа авчирдаг ба чихэрлэг, гэмгүй байдлыг

бидэнд төрүүлдгээрээ онцлогтой юм. Тухайн өнгө нь бидэнд амьдралын сайн сайхны илэрхийлэл,

эрүүл мэнд, гэгээлэг байдлыг мэдрүүлж байдаг.

Шар өнгө

Шар өнгө нь нар, дулаан, эрч хүч, түүхэн холбоо, өөдрөг үзэл, таашаал, температурыг илэрхийлдэг.

Шар өнгийн гэрэл нь бидэнд нарны тусгалыг мэдрүүлж байдаг тул хойд талын өрөөнд(хойшоо

харсан цонхтой өрөө) тод шаргал өнгийн гэрэл тохиромжтой байдаг. Шар өнгө нь хамгийн тод өнгө

бөгөөд гэрэл гэгээ түүний бүх эерэг шинж чанарыг өөртөө агуулдаг. Тоглоомын өрөөнд өгөөмөр

сэтгэл, сайхан ааш занг бидэнд түрүүлж байдаг ба ажлын өрөөнд илүү уран сэтгэмж, бүтээлч

болгож өгдөг байна.

Тод ягаан

Тод ягаан өнгө нь хүсэл тэмүүлэл, халуун дулаан байдал, баяр ёслол, романтик байдал, феминизм,

гялалзсан байдлыг илэрхийлдэг.



Бор

Бор өнгө бол дэлхий, мод, бүрэн бүтэн байдал, найдвартай байдал, аюулгүй байдал,

эдгэрэл илааршил, байшин, шударга байдлыг илэрхийлдэг билээ.

Энэхүү өнгө нь амьдралын олон сайхан зүйлсийг илэрхийлж байдаг өнгө бөгөөд үргэлж дулаахан

энерги мэдрэгдэж байдаг.


21 views0 comments

Comments


bottom of page