top of page
Writer's pictureUyanga Altan-Erdene

ӨРӨӨ БҮР ДЭХ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ НЬ

Updated: Oct 9




1. Том өрөө ба Унтлагын өрөө.

- Хүүхэд ширээний ирмэг зэргээс барьж алхаж сурдаг. Хэрэв ширээний ирмэг хурц бол

хүүхэд хүнд гэмтэх аюултай. Цайны ширээ, ТВ байрлуулсан суурь, цонхны тавцан гэх мэт

бүгд л хурц ирмэгтэй байдаг. Та зөөлөвч хэрэглэсэнээр эдгээр хэсгүүдэд хүүхдээ

гэмтэхээс хамгаалах боломжтой

- Та бүх тавилгаа шаланд тэнцвэртэй байрлуулагдсан эсэхийг шалгаарай. Тэнцвэргүй

тавилга нь унах зэргээр ослын шалтгаан болох талтай.

- ТВ байрлуулсан суурийг хананд бат бөх бэхлэх хэрэгтэй. Хэрэв хүүхэд ТВ байрлуулсан

суурь руу авирч гарвал, хүүхдийн өөдөөс унах аюултай

- Камин зуух байгаа бол бүхэлд нь хаалтаар хамгаалаарай. Учир нь зуухны урд хэсэг нь

хатуу чулуун хийцтэй, хурц ирмэгтэй тул хүүхэд унаж гэмтэх аюултай. Мөн зууханд гал

түлдэг бол энэхүү хаалт нь халуунд тэсвэртэй материал байвал зохино. Зуухыг

ашиглаагүй үед хамгаалалтын хаалга нь байнга түгжээтэй байвал зохих бөгөөд түлээ,

тосгуур, галын хайч зэргийг хүүхдээс хол байлгах.

- Хүүхдийн гар хүрэх нам дор байрлалтай залгууруудад хамгаалалт хийх

- Гэрэл зургийн жаазыг хүүхдэд хүрэхгүй газар байрлуулах, хэрэв унасан тохиолдолд

шилэн хэсэг нь хагарч гэмтэл үүсгэх аюултай. Тиймээс жаазыг хананд бэхлэх, жаазны

хүрээг төмөр болон мод бус хуванцар материалтай байхаар сонгох.

- Цонхныхоо ойролцоо тавилга байрлуулахгүй байх

- Унтлагын өрөөндөө, үс хатаагч, гар утас цэнэглэгч зэрэг төхөөрөмжийг залгуураас нь

салгаж хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах

- Мөн хүүхдийн аюулгүй байдлын үүднээс, үнэртэй ус, биеийн болон үсний цацлага,

хумсны будаг ба будаг арилгагч, энгэсэг болон бусад зүйлсийг гар хүрэхгүй газар

байрлуулах



2. Ариун цэврийн өрөө.

- Шүүгээний хаалга, шургуулганы бариулд түгжигч суурлилуулах

- Цэвэрлэгээний зүйлсийг далд байхаар, харанхуй өрөө болон өндөр тавиурт байрлуулах

- Ванны цоргонд зөөлөн хамгаалалт суурилуулж унаж мөргөхөөс хамгаалах

- Усанд орсны дараа шалан дээрх усыг арчиж цэвэрлэх. Мөн ванны дотор ба гадна нь

хальтирдаггүй дэвсгэрийг дэвсэж аюулгүй байдлыг хангах

- Түлэгдэлтийн эсрэг төхөөрөмжийг цорго ба шүршүүрийн хамтаар суулгаж, хүүхдийг

түлэгдэлтээс хамгаалах. Халуун ус гарах температурыг 48℃ -д тохируулбал зохино


3. Гал тогооны өрөө

- Нам доор байрлалтай гал тогооны шүүгээ ба шургуулганы хаалганд түгжигч суурилуулж,

хүүхдийг гэр ахуйн эд зүйлс хүргэхгүй байх

- Гал тогооны хэрэгсэл, цахилгаан хэрэгсэл, шилэн аяга таваг хундага, хутга хайч зэрэг

хурц үзүүртэй зүйлсийг гар хүрэхгүй газарт байрлуулах.

- Хоол хийхдээ зуухныхаа ханан талын хэсгийг ашиглаж, хайруулын таваг болон хоолны

савны бариулыг ханан тал руу нь чиглүүлэх

- Цахилгаан зуухны тохируулагчийн бүрээс, зуухны хаалганы түгжээг хэрэглэж хүүхэд

хүрэхээс хамгаалах. Энд яригдаж байгаа бүрээс нь энгийн цахилгаан зуух (IH биш) нь

асаах ба халаах тохируулга нь эргүүлдэг бариул байх үед хүүхэд гараар

эргүүлэхээргүй байхаар бүрээс хийх арга юм. Зуухны хаалганы түгжээ нь мөн адил

хүчтэй хавхлаг маягаар хаалгыг тогтоосон түгжээ юм

- Хүүхдийн гар хүрэх боломжтой нам дор байрлах шүүгээ, шургуулгыг илүү

хамгаалалттай болгох хэрэгтэй. Цэвэрлэгээний бүтээгдэхүүн болох бохирын бөглөө

гаргах шингэн, аяга таваг угаагч бодис, тавилга өнгөлөгч болон хортой химийн

бүтээгдэхүүнүүдийг далд түгжих.

- Хөргөгч ч мөн аюултай зүйл. Хэрэв хүүхэд тань хөргөгчний хаалгыг онгойлгож нээх

боломжтой бол хаалганд нь түгжигч суурилуул. Мөн аманд ороод хоолойд тээглэх

боломжтой хүнс буюу усан үзэм, самар, шилэн лонхтой эд зүйлийг харагдахааргүй

эсвэл өндөр тавиурт байрлуулаарай


- Хорхой шумуулын наалт зэрэг зүйлийг хэрэглэж байрлуулахдаа хүүхэд хүрэхгүй газар

байрлуулах

- Хийн зуухны асаагуур, шүдэнз гэх мэтийг хүүхдийн гарт хүргэхгүй байлгах

- Хийн зуухруу хүүхэд амархан хүрэхгүй байхад анхаарах



4. Бусад ерөнхий зөвлөмжүүд

- Хүүхдүүд гэртээ хальтирах бүдрэх зэрэг шалтгаанаар унаж байдаг. Тиймээс шаландаа,

ялангуяа хүүхдийнхээ ихэнх цагаа өнгөрөөдөг хэсэгт зөөлөн резинэн материал бүхий

дэвсгэр тавих. Ингэснээр бусад шалнаас илүү аюулгүй тул хүүхдэд тоглож гүйлдэх

хамгийн сайн сонголт болно



- Шалны дээд болон доод хэсэгт аюулгүйн хаалга хэрэглээрэй. Эдгээр аюулгүйн хаалга,

балконы хаалт зэргийг хийхдээ хэрхэвч оруулга багана нь хөндлөн байрлалтай зүйлээр

хийж болохгүй, хөндлөн оруулгат багана нь хүүхдүүд амархан авирах шалтгаан болдог.

Тиймээс оруулгыг босоо байхаар тооцоож, тэдгээрийн хоорондох зайх багадаа 4 инч

буюу 10 см орчим байлгах. Мэдээж танай хүүхэд чөлөөтэй гарах зайтай байж болохгүй.

- Балконы, шатны, террасны хаалт нь хамгийн багадаа 1 метр хэмжээтэй байхаар тооцох.

Хэрэв түүнээс бага бол түр зуурын арга хэмжээ ч болов авч өндөрсгөх шаардлагатай

- Хаалганы бариулын бүрээс (хүүхэд амархан хаалганы бариулыг эргүүлж онгойлгох

боломжгүй болгох зүйл)-ийг зөвхөн бассейн гэх зэрэг аюултай хэсгээс хол байлгах

зорилгоор хэрэглэнэ. Гэхдээ энэхүү бариулын бүрээс нь яаралтай үед том хүн

онгойлгож чадахаар байхад анхаарах хэрэгтэй

- Цонхны сараалж суурилуулах. Хэрэв танай цонх шаланд ойр нам хэсэг хүртэл бол

сараалж суурилуулж аюулгүй байдлаа хангаарай. Мөн хүүхэд цонхыг чөлөөтэй

онгойлгохоос сэргийлэх үүднээс цонхны хамгаалат болон ойлгох үеийн тогтоогчийг авч

хэрэглээрэй. Хэрэв та олон давхар бүхий орон сууцанд амьдардаг бол цонхны аюулгүйн

сараалжийг байнга байрлуулаарай.

- Уяагүй хуйлагддаг хөшиг эсвэл нь уяаг нь хүүхэд хүрэхгүй газар бэхэлж болдог хөшиг нь

хүүхдэд хамгийн аюулгүй сонголт болдог. Хуйлагддаг хөшигний уяаг хүүхэд хүрэхгүй

хэсэгт ороох бэхэлгээг мөн суулгах хэрэгтэй. Хэрэв хуйлагддаг хөшигний уяа нь хоёр

тусдаа бус нэгдсэн нэг уяа байвал тэг дундуур нь таслаж болно, тэгээд хоёр үзүүрт нь

чимэглэл зүүж үзэмжийг шийдэж болно

- Гаднах хаалгандаа аюулгүйн түгжигч суурилуулах


Эх сурвалж: gharpedia.com


0 views0 comments

Comments


bottom of page