БИДНИЙ ТУХАЙ
А. Уянга
Үл хөдлөхийн салбарт 13 жил ажилласан туршлагатай. Хөрөнгө менежментийн тусгай зөвшөөрөл бүхий Вертус Проперти Менежмент ХХК-д Гүйцэтгэх Захирал, Улаанбаатар Ассет Менежмент ҮЦК-д Удирдах Зөвлөлийн Гишүүнээр ажиллаж байна.
Тэрээр ҮХХ-ийн хөрөнгө оруулалт, зуучлал, менежментийн чиглэлээр дагнан ажиллалаг бөгөөд нийт 60 тэрбум төгрөгний үнэлгээ бүхий Үл хөдлөх хөрөнгийн Хөрөнгө оруулалтын сан (ХОС) -ийн сангийн менежер, Хөрөнгийн менежментийн чиглэлээр сүүлийн 7 жилийн хугацаанд Оффис, үйлчилгээ, агуулах, орон сууц, амины орон сууцны нийт 10 гаруй төслийн менежментийн үйл ажиллагааг хариуцан ажилласан байна.
Өөрийн туршлага дээр үндэслэн үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй хамтран зүтгэгч, цаашид энэхүү салбарт хүчин зүтгэх мэргэжилтнүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхижуулах ажлын хүрээнд “Үл Хөдлөх Хөрөнгийн Бизнес Эрхлэгчдийн Дээвэр “ Нэгдсэн холбоонд Удирдах зөвлөлийн гишүүнээр, “Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи”-д сургагч багшаар тус тус ажиллаж байна.
Мөн Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өөрийн хувь нэмрийг оруулах, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн мэдлэг мэдээллийг түгээх, зөвлөгөө өгөх зорилгоор “www.suuts.mn” платформыг үүсгэн байгуулан өнөөдрийг хүртэл амжилттай хөгжүүлж байна.
Сууц.мн платформоор дамжуулан барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой санхүүжилт, хөрөнгө оруулалт татах, судалгаа шинжилгээ хийх, гэрээний харилцаа, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээ мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн түрээс, борлуулалт, талууд хоорондын харилцаа, зохицуулалт, тэдгээрийг эрсдлээс урьдчилан сэргийлэх болон аливаа өмчийн маргаан, кэйс дээр шийдэл гаргах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг танд хэрэгтэй бүхий л төрлийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлдгэрээ онцлогтой.
Манай Баг
Н. Монсор
Үл хөдлөхийн салбарт 15 жил ажилласан туршлагатай. Хөрөнгө оруулалт менежментийн тусгай зөвшөөрөл бүхий Улаанбаатар Ассет Менежмент ҮЦК ХХК-д Удирдах Зөвлөлийн Гишүүнээр ажиллаж байна.
Ц. Дөлгөөн
Үл хөдлөхийн салбарт 6 жил ажилласан туршлагатай. Хөрөнгө оруулалт менежментийн тусгай зөвшөөрөл бүхий Улаанбаатар Ассет Менежмент ҮЦК ХХК-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.