top of page

Ханан дээрх тосон будгийг хэрхэн арилгах вэ?


Хүүхдүүд гэрийн ханан дээр тосон харандаагаар зураг зурснаар бидэнд томоохон асуудал үүсч эхэлснийг илтгэдэг. Учир нь тосон харандааг арилгах нь бусад ханан дээрх толбыг арилгахаас ялгаатай байдаг бөгөөд амаргүй ажил юм. Ингээд тосон будгыг арилгахын тулд хамгийн эхэнд ханын гадаргууг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь ханын гадаргуу тэгш  эсхүл овон товонтой эсэх мөн тухайн обой маань цаасан уу эсхүл угааж болдог гөлгөр гадаргуутай юу гэдгийг мэдэх хэрэгтэй юм. Ингэснээр та ямар аргаар хэрхэн цэвэрлэх эсэхээ шийдэх боломжтой болох юм. 


Ингээд танд маш энгийн 3 аргыг танилцуулъя. 

  1. Үсний сэнс ба аяга угаагч саван. Хамгийн энгийн бөгөөд хялбар арга. Та үсний сэнсээр тухайн бохирдсон гадаргууг халааж дараа нь аяга угаагч савангаа хөөсрүүлж зөөлөн үрж угаагаарай. Бохирдлыг арчиж авах алчуур нь цэвэрхэн байх ёстойг анхаараарай. Мөн энэ аргыг ашиглахаас өмнө нүдэнд үл харагдах хэсэг дээр туршиж үзэхэд илүүдэхгүй бизээ. 

  2. Нэг удаагийн бохирдол авагч. Энэхүү бохирдол авагч нь будаг, толбыг сайн арилгадаг. Магадгүй арзгар, тэгш бус ханан дээрх толбыг арилгах үед илүү их үрэх хэрэг гарах байх. 


    Энэхүү цэвэрлэгчээр дараах төрлийн гадаргууг цэвэрлэхэд тохиромжгүй байдаг. Үүнд: өнгөлсөн, гялгар, модон, хэрээсэн гадаргуу зэрэг орно. Энэхүү цэвэрлэгч нь тухайн гадаргуун өнгөн давхаргыг хуулах тохиолдол байдаг тул хэрэв эмзэг гадаргуутай тул өөр аргыг хэрэглэх нь зүйтэй. Заа тэгээд мэдээж хэрэглэхээсээ өмнө туршиж үзэхээ мартуузай.


  3. Майонез эсхүл шүдний ОО ашиглах.  Майонезийг бохирдсон хэсэг дээр түрхэнэ. Үүний дараа харандааны тослогтой хэсэг дээшээ ялгарч гарч ирэх болно. Үүний дараа цэвэрхэн алчуураар зөөлөн арчиж авна. Аль эсвэл геллег чанар багатай шүдний ОО ашиглах. Мөн адил бохирдсон хэсгээ шүдний зөөлөн сойзоор зөөлөн үрж ,сүүлд нь ханаа цэвэр усаар зайлж  угаана. 



Эх сурвалж thespruce.com



0 views0 comments

Recent Posts

See All

Мөрөөдлийн байшингаа бүтээх нь

Гэрийнхээ дотор зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ? Байшингаа өөрөө барих нь байшингийн болоод өрөөний зохион байгуулалтыг өөрийн...

コメント


bottom of page