top of page


БАЙРНЫ ҮНЭ ЦЭНД ЮУ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Би байршил гэж хэлмээр байгаа ч энэ удаад ОРЧИН гэж хэлмээр байна. Мэдээж ҮХХ-н үнэ цэнд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг хамгийн гол 3 зүйл нь Байршил, Орчин, Чанар.... юм. Байршлын хувьд сайн байршил уу, зорилтот байршил уу гэдгийг ялгах хэрэг гарна. Сайн байршил буюу ААА байршлыг мэдээж үнэ тодорхойлно. Харин зорилто байршлыг мэдээж таны амьдралын хэв маяг буюу таны ажил, хүүхдийн сургууль, цэцэрлэгтэй ойр байгаагаар тодорхойлж ялгах хэрэгтэй. 2-рт орчин. Тухайн байрны СӨХ

Uyanga Altan-Erdene
1 min read


ОРОН СУУЦ ХӨЛСЛӨХ ГЭРЭЭНД АНХААРАХ ЗҮЙЛС
Мэдээж хамгийн гол нь гэрээгээ бичгээр байгуулна. Орон сууцаа хэн нэгэнд хөлслүүлэх гэж байгаа бол: Хөлслөх гэрээг заавал бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулахаас гадна хэрэв хүсвэл бүртгэлийн газарт бүртгүүлж болно. Гэрээний ард заавал байр хүлээлцсэн актыг хавсаргах бөгөөд тавилгатай эсэхээс үл хамааран фото зургаар баталгаажуулж байх хэрэгтэй. Төлбөрийг нөхцөл болон барьцаа төлбөр маш нарийн тодорхой зааж өгөхөөс гадна барьцаа төлбөрийг ямар үед олгох , олгохгүй

Uyanga Altan-Erdene
1 min read


ЗУУЧЛАГЧААР БАЙРАА ЗАРУУЛСНААР ГАРЧ БОЛОХ 5 ДАВУУ ТАЛ
Зуучлагч таны өмнөөс худалдан авагчдад байрыг үзүүлэх, уулзалтуудыг хийх бөгөөд энэ нь таны цаг хугацааг хэмнэх хамгийн том давуу талтай. Хэрэв таны байрыг хүн авахаар болсон бол тухайн байрны гэрээ хэлцэлд бичиг баримтын бүрдлийг бэлдэж өгөхөөс гадна давхар хяналт тавьдаг давуу талтай. Зуучлагч нь зах зээл дээр танаас илүү олон харилцагчтай учраас таны байр хурдан зарагдах магадлал өндөртэй. Туршлагатай зуучлагч, агент, брокер маань таны хөрөнгийн үнэ цэнийг зөв тодорхой

Uyanga Altan-Erdene
1 min read


.
Иргэн А-с ирсэн асуулт: Бартераар эсвэл захиалгын гэрээгээр авсан байраа банкны зээлээр зарж болох уу? Хариулт: Боломжгүй. Банкны зээлээр зөвхөн барилгын компани л зарах боломжтой. Хэрэв та захиалан бариулах гэрээгээ хэн нэгэн этгээдэд шилжүүлээд, тухайн авч байгаа хүн нь барилгын компанитай “Захиалан бариулах гэрээ”-г байгуулаад, банкны зээлэнд хамрагдаж болно. Тэгвэл банк мэдээж барилгын компанийн дансруу зээлийн төлбөрийг шилжүүлнэ. Дүгнэлт: Та захиалан бариулах гэрээгэ

Uyanga Altan-Erdene
1 min read


.
Аваарын шатны хаалга (эсвэл онцгой байдлын гарцын хаалга) нь барилга байгууламжид ослын үед хүмүүсийг аюулгүй гаргах зориулалттай тусгай хаалга юм. Онцгой байдал (гал, газар хөдлөлт, дэлбэрэлт гэх мэт) үүсэх үед хүмүүсийг хурдан, саадгүй гаргах зориулалттай Дотроос нь түлхэхэд шууд онгойдог (panic bar буюу түлхдэг бариултай) Гадна талаас түгжигддэг боловч дотор талаас үргэлж онгойдог Иймд та өөрийн ажиллаж буй оффис, амьдарч орон сууцныхаа аваарын шатыг шалгаж, хэрэв аваар

Uyanga Altan-Erdene
1 min read


.
Та байр худалдаж авахдаа байрны эзнээс нь дараах асуултыг заавал асуугаарай. Өмчлөх эрхтэй холбоотой тухайн байр маань аль нэг банк, санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа эсэх; Тухайн байрны өмчлөгч яг таньтай гэрээ хийж байгаа эсэх; Байрны гэрчилгээн дээр хамтран өмчлөгч байгаа эсэх; Хамтран өмчлөгч байгаа бол тэдгээр хүмүүс нь гэрчилгээ шилжүүлэхэд бэлэн эсэх; Тухайн орон сууц ашиглалт болоод СӨХ-н төлбөрийн үлдэгдэлтэй байгаа эсэхийг шалгахаас гадна харъяа газраас нь з

Uyanga Altan-Erdene
1 min read


.
Үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа гэрээгээ нотариатаар батлуулах бөгөөд нотариатын төлбөр нь гэрээний үнийн дүнгээс хамаарч тусдаа тарифтай игардаг. Зээлээр байр авч байгаа үед Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ хийдэг. Уг барьцаан гэрээнд барьцаалбараа УБЕГ-т бүртгүүлэхэд тэмдэгтийн хураамж төлдөг. Зээлийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд банк таньтай заавал “Даатгалын гэрээ” байгуулдаг. “Эд хөрөнгийн даатгалын гэрээ”, “Гэнэтийн ослын даатгал” гэсэн хоёр төрлийн гэрээ

Uyanga Altan-Erdene
1 min read


.
Иргэд орон сууц худалдаж авахдаа автомашин оролцуулах тохиолдлууд нэлээдгүй гардаг. Зарим хүмүүс ийм тохиолдолд “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Автомашин худалдаж, худалдан авах гэрээ” гэж хоёр тусдаа гэрээ хийгээд байдаг. Зөвлөмж: А тал нь 200 сая төгрөгийн байр зарж байгаа, Б тал нь 50 сая төгрөгийн үнэлгээтэй автомашин оролцуулж байгаа тохиолдолд хоёр тал хөрөнгө шилжүүлж байна гэж үзнэ. Ийм тохиолдолд “Арилжааны гэрээ” хийхийг санал болгож байна.

Uyanga Altan-Erdene
1 min read


...
Байр, орон сууц худалдан авахад мэдээж улирал чухал нөлөөтэй. Та хэдийд байр худалдан авах хэрэгцээ шаардлага үүсч байгаагаас хамаараад худалдан авалтад давуу, сул талууд үүсдэг. Улаанбаатар хотын хувьд зах зээл хамгийн хөдөлгөөнтэй байдаг улирал бол Хавар, Намар. Бидний амьдралын хэв маяг ч үүнд бас нөлөөлдөг. Өвөл/Зун Харьцангуй тайван үе байдаг тул үнэ тогтворжиж, зарим үед буух ч хандлагатай Байрны дулаан алдагдал, халаалт, утаа зэрэг асуудлыг энэ үед шууд мэдрэх, анз

Uyanga Altan-Erdene
1 min read


...
Газар худалдаж авахдаа тухайн газартай дараах 5-н асуудлыг заавал шалгаарай гэж зөвлөж байна. Газрын гэрчилгээ, кадастр зарж буй хүний нэр дээр байгаа эсэх, мөн бичиг баримтын хувьд асуудал байгаа эсэхийг шалгах; Газрын төлбөр тогтмол төлөгдөж байгаа эсэх, төлбөрийн үлдэгдэлгүй байгааг шалгах; Тухайн газар нь аж ахуй нэгж, эсвэл гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар ч бай аль ч тохиолдолд газрын ямар нэгэн маргаан байгаа эсэхийг шалгах; Тухайн газраа заавал өөрийн биеэр о

Uyanga Altan-Erdene
1 min read


...
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх өмчлөгчийн хэн нэгэн нь нас барсан тохиолдолд заавал гэрчилгээгээ шинэчлэх шаардлагатай байдаг. Гэрчилгээгээ шинэчлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлээрэй. Тухайн нас барсан хүний ашиглаж байсан иргэний үнэмлэх /эх хувь/ Нас барсны гэрчилгээ /эх хувь/ Бусад өмчлөгч нарын иргэний үнэмлэх /эх хувь/ Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /эх хувь/ Дээрх бичиг баримтуудыг нотариат дээр авч очсоноор нотариад таньд “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г хийж өгнө.

Uyanga Altan-Erdene
1 min read


...
Кейс: Иргэн Б нь Эзэмших эрхтэй газраа Өмчлөх эрхтэй газар луу шилжүүлсэн. Шилжүүлэх захирамж нь гарсан ч газраа бүртгүүлж, гэрчилгээгээ аваагүйгээс үүдээд тухайн газрыг нь гуравдагч этгээдрүү шилжсэн тохиолдол гарсан. Тухайн иргэн өөрөө захирамж гарсан даруйдаа гэрчилгээгээр баталгаажуулж аваагүй. Нөгөө талаас аль нэг удирдах албан тушаалтан өөрийн албан тушаалаа ашиглаж тухайн захирамжийг өөр хэн нэгэн этгээдрүү шилжүүлсэн болж таарч байна. Иймд таны нэр дээр захирамж гар

Uyanga Altan-Erdene
1 min read


...
Зээлийн анкет /1 хувь цээж зураг/ Гар өргөдөл (Зээлийн хэмжээ, хугацаа, хүү, зориулалт тодорхой тусгагдсан, гарын үсэг зурсан байх) Цахим үнэмлэх Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт Цалингийн орлоготой бол хөдөлмөрийн гэрээ /хугацаа хүчинтэй/ Цалингийн орлоготой бол нийгмийн даатгалын дэвтэр Өөр банкаар цалингаа авдаг бол цалингийн дансны баталгаажсан хуулбар (сүүлийн 1 жил) Бизнесийн үйл ажиллагааг нотлох баримт бичиг, гэрээ хэлцэлүүд Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл

Uyanga Altan-Erdene
1 min read


...
Кейс: Иргэн А нь тухайн зуслангийн байшингаа 100 сая төгрөгөөр үнэлж байгаа. Газар нь өөрөө эзэмших эрхтэй газар бөгөөд анхны дуудлага худалдааны үнэ нь 2 сая төгрөгийн үнэлгээтэй. Энэ кейс дээр “Худалдаж, худалдан авах гэрээ” хийх боломжгүй. Харин “Газрын эрх шилжүүлэх гэрээ”-гээр энэхүү арилжаа хийгдэнэ. Газрын эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх тохиолд 10%-ийн татвар төлнө. Татвар тооцох арга: Газрын анхны дуудлага худалдааны дүн, эсвэл Газрын эрх шилжүүлж байгаа гэрээний д

Uyanga Altan-Erdene
1 min read


...
Тухайн жилд авсан байрны хөнгөлөлтийг дараа оны 2 сарын 15-ны өдрийн дотор хүсэлтээ гаргадаг. 2020 оны 01-р сарын 01-с хойш орон сууц худалдан авсан тохиолдолд иргэн 6 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлж, буцаан олголт авдаг. Цахимаар хүсэлтээр илгээдэг бөгөөд дараах материалыг хавсаргаж явуулна. Татварын e-tax.mta.mn сайтаар ороод ТТ-06 тайлан бөглөнө. Тухайн сайт нь таны иргэний үнэмлэх, НД-ын лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг ХУР системээс авт

Uyanga Altan-Erdene
1 min read
bottom of page
