ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ ГАЗРАА БУСДАД АЛДСАН БОЛ ЯАХ ВЭ?
- Uyanga Altan-Erdene
- 21 hours ago
- 1 min read
Кейс: Иргэн Б нь Эзэмших эрхтэй газраа Өмчлөх эрхтэй газар луу шилжүүлсэн. Шилжүүлэх захирамж нь гарсан ч газраа бүртгүүлж, гэрчилгээгээ аваагүйгээс үүдээд тухайн газрыг нь гуравдагч этгээдрүү шилжсэн тохиолдол гарсан.
Тухайн иргэн өөрөө захирамж гарсан даруйдаа гэрчилгээгээр баталгаажуулж аваагүй. Нөгөө талаас аль нэг удирдах албан тушаалтан өөрийн албан тушаалаа ашиглаж тухайн захирамжийг өөр хэн нэгэн этгээдрүү шилжүүлсэн болж таарч байна.
Иймд таны нэр дээр захирамж гарсан л бол та заавал гэрчилгээгээр баталгаажуулж байгаарай.

Comments