ЗУУЧЛАГЧААР БАЙРАА ЗАРУУЛСНААР ГАРЧ БОЛОХ 5 ДАВУУ ТАЛ
- Uyanga Altan-Erdene

- Mar 19
- 1 min read
Зуучлагч таны өмнөөс худалдан авагчдад байрыг үзүүлэх, уулзалтуудыг хийх бөгөөд энэ нь таны цаг хугацааг хэмнэх хамгийн том давуу талтай.
Хэрэв таны байрыг хүн авахаар болсон бол тухайн байрны гэрээ хэлцэлд бичиг баримтын бүрдлийг бэлдэж өгөхөөс гадна давхар хяналт тавьдаг давуу талтай.
Зуучлагч нь зах зээл дээр танаас илүү олон харилцагчтай учраас таны байр хурдан зарагдах магадлал өндөртэй.
Туршлагатай зуучлагч, агент, брокер маань таны хөрөнгийн үнэ цэнийг зөв тодорхойлж, борлуулалтын стратегийг оновчтой гаргана.
Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрээ, хэлцэлд ямар нэгэн маргаан гарвал мэдээж зуучлагч давхар үүрэг хүлээнэ.





Comments