top of page

БАЙРНЫ ҮНЭ ЦЭНД ЮУ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би байршил гэж хэлмээр байгаа ч энэ удаад ОРЧИН гэж хэлмээр байна. Мэдээж ҮХХ-н үнэ цэнд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг хамгийн гол 3 зүйл нь Байршил, Орчин, Чанар.... юм. 

Байршлын хувьд сайн байршил уу, зорилтот байршил уу гэдгийг ялгах хэрэг гарна. Сайн байршил буюу ААА байршлыг мэдээж үнэ тодорхойлно. Харин зорилто байршлыг мэдээж таны амьдралын хэв маяг буюу таны ажил, хүүхдийн сургууль, цэцэрлэгтэй ойр байгаагаар тодорхойлж ялгах хэрэгтэй. 

2-рт орчин. Тухайн байрны СӨХ, хөрөнгийн менежмент цаашлаад хотхоны соёл, хөршийн харилцаанаас болж Таны өнөөдрийн хөрөнгө оруулалт ирээдүйд ашигтай эсхүл алдагдалтай ч байх боломжтой гэдгийг санаарай. 

Хамгийн сүүлд нь Чанар. Барилга барьж чаддаг хүнээс байраа аваарай. Учир нь таны байр хэд наслахыг барилгын чанар насжилт тодорхойлдог. 


 
 
 

Comments


bottom of page