ОРОН СУУЦ ХӨЛСЛӨХ ГЭРЭЭНД АНХААРАХ ЗҮЙЛС
- Uyanga Altan-Erdene
- 5 days ago
- 1 min read
Мэдээж хамгийн гол нь гэрээгээ бичгээр байгуулна. Орон сууцаа хэн нэгэнд хөлслүүлэх гэж байгаа бол: Хөлслөх гэрээг заавал бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулахаас гадна хэрэв хүсвэл бүртгэлийн газарт бүртгүүлж болно.
Гэрээний ард заавал байр хүлээлцсэн актыг хавсаргах бөгөөд тавилгатай эсэхээс үл хамааран фото зургаар баталгаажуулж байх хэрэгтэй.
Төлбөрийг нөхцөл болон барьцаа төлбөр маш нарийн тодорхой зааж өгөхөөс гадна барьцаа төлбөрийг ямар үед олгох , олгохгүй байх талаар заавал оруулаарай. Жишээ нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах, ашиглалтын төлбөр тооцооны үлдэгдэл, тавилга эд хөрөнгийн эвдрэл гэмтэл зэргээс хамааран барьцааг хэрхэн зохицуулах нь чухал байдаг.
Тухайн орон сууцыг цааш дамжуулан түрээслүүлж болох эсэхийг мөн оруулаарай.

