top of page

БАРТЕРААР АВСАН БАЙРАА БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ЗАРЖ БОЛОХ УУ?

Иргэн А-с ирсэн асуулт: Бартераар эсвэл захиалгын гэрээгээр авсан байраа банкны зээлээр зарж болох уу? 

Хариулт:  Боломжгүй. Банкны зээлээр зөвхөн барилгын компани л зарах боломжтой. Хэрэв та захиалан бариулах гэрээгээ хэн нэгэн этгээдэд шилжүүлээд, тухайн авч байгаа хүн нь барилгын компанитай “Захиалан бариулах гэрээ”-г байгуулаад, банкны зээлэнд хамрагдаж болно. Тэгвэл банк мэдээж барилгын компанийн дансруу зээлийн төлбөрийг шилжүүлнэ. 

Дүгнэлт: Та захиалан бариулах гэрээгээ хэн нэгэн этгээдрүү шилжүүлж байгаа тохиолдолд бэлэн мөнгөөр л шилжүүлэх боломжтой. 


 
 
 

Comments


bottom of page