ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХАД УЛИРАЛ ЧУХАЛ УУ?
- Uyanga Altan-Erdene

- 2 days ago
- 1 min read
Байр, орон сууц худалдан авахад мэдээж улирал чухал нөлөөтэй. Та хэдийд байр худалдан авах хэрэгцээ шаардлага үүсч байгаагаас хамаараад худалдан авалтад давуу, сул талууд үүсдэг. Улаанбаатар хотын хувьд зах зээл хамгийн хөдөлгөөнтэй байдаг улирал бол Хавар, Намар. Бидний амьдралын хэв маяг ч үүнд бас нөлөөлдөг.
Өвөл/Зун
Харьцангуй тайван үе байдаг тул үнэ тогтворжиж, зарим үед
буух ч хандлагатай
Байрны дулаан алдагдал, халаалт, утаа зэрэг асуудлыг энэ үед шууд мэдрэх, анзаарах боломжтой.
Эрэлт багасахын хэрээр сонголт цөөрч болно.
Мөнгөний хэрэгцээ үүсэх, гэнэт бага дүнгээр зарах нөхцөл үүсдэг
Тухайн байрны давуу болон сул талуудыг харьцуулах боломжтийг хүйтэн эсхүл халууны улирал олгодог.
Хавар/Намар
Зах зээлийн идэвхижил хамгийн өндөр байдаг.
Эрэлт, нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотой үнэ өсөх, зарим үед хөөсрөл явагддаг
Байрны гадна орчин, төлөв байдлыг үнэлэхэд тохиромжтой.
Хичээл сургууль орохоос өмнө, хаагдахаас өмнө байр орон сууцаа сольж, шилжилт хөдөлгөөн хийх тохиолдол ихэсдэг.
Эрэлт, нийлүүлэлтээ дагаад сонголт ихэснэ.





Comments