ОРОН СУУЦ ЗЭЭЛЭЭР АВАХАД ЯМАР НЭМЭЛТ ЗАРДАЛ ГАРДАГ ВЭ?
- Uyanga Altan-Erdene

- 3 days ago
- 1 min read
Үл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа гэрээгээ нотариатаар батлуулах бөгөөд нотариатын төлбөр нь гэрээний үнийн дүнгээс хамаарч тусдаа тарифтай игардаг.
Зээлээр байр авч байгаа үед Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ хийдэг. Уг барьцаан гэрээнд барьцаалбараа УБЕГ-т бүртгүүлэхэд тэмдэгтийн хураамж төлдөг.
Зээлийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд банк таньтай заавал “Даатгалын гэрээ” байгуулдаг. “Эд хөрөнгийн даатгалын гэрээ”, “Гэнэтийн ослын даатгал” гэсэн хоёр төрлийн гэрээ байгуулна. Эд хөрөнгийн даатгалын гэрээний төлбөр нь орон сууцны нийт үнийн дүнгийн 0.3%-тай тэнцдэг бол Гэнэтийн ослын даатгал нь таны нийт авч байгаа зээлийн 0.3%-тай тэнцэх шимтгэлийг авдаг.
Банк зээлийн шимтгэл авдаг бөгөөд таны хэдэн хувийн урьдчилгаа төлснөөс хамаараад нийт зээлийн 0.5-1%-ийн шимтгэлийг авдаг.





Comments