ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
- Uyanga Altan-Erdene

- Jul 20
- 1 min read
Тухайн жилд авсан байрны хөнгөлөлтийг дараа оны 2 сарын 15-ны өдрийн дотор хүсэлтээ гаргадаг.
2020 оны 01-р сарын 01-с хойш орон сууц худалдан авсан тохиолдолд иргэн 6 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлж, буцаан олголт авдаг.
Цахимаар хүсэлтээр илгээдэг бөгөөд дараах материалыг хавсаргаж явуулна.
Татварын e-tax.mta.mn сайтаар ороод ТТ-06 тайлан бөглөнө.
Тухайн сайт нь таны иргэний үнэмлэх, НД-ын лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг ХУР системээс автоматаар татна.
ҮХХ-н 2% төлсөн баримт, төлбөрийн даалгаврын дугаар
Захиалгын гэрээгээр байр авсан бол и-баримтны сугалааны дугаар





Comments