ГАЗАР ХУДАЛДАН АВАХДАА ЗААВАЛ ШАЛГАХ ЗҮЙЛС
- Uyanga Altan-Erdene

- Oct 27
- 1 min read
Газар худалдаж авахдаа тухайн газартай дараах 5-н асуудлыг заавал шалгаарай гэж зөвлөж байна.
Газрын гэрчилгээ, кадастр зарж буй хүний нэр дээр байгаа эсэх, мөн бичиг баримтын хувьд асуудал байгаа эсэхийг шалгах;
Газрын төлбөр тогтмол төлөгдөж байгаа эсэх, төлбөрийн үлдэгдэлгүй байгааг шалгах;
Тухайн газар нь аж ахуй нэгж, эсвэл гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар ч бай аль ч тохиолдолд газрын ямар нэгэн маргаан байгаа эсэхийг шалгах;
Тухайн газраа заавал өөрийн биеэр очиж үзэх, ямар нэгэн асуудал байгаа эсхийг шалгах;
Газар худалдаж авах гэрээгээ байгуулсныхаа дараа төлбөрөө төлөхөөс өмнө Газрын албан дээр очоод, энэ газар маань ямар нэгэн эрсдэл, асуудал байгаа эсэхийг заавал шалгуулаарай.





Comments