top of page

НЭГЭЭС ДЭЭШ ӨМЧЛӨГЧТЭЙ ГЭРЧИЛГЭЭН ДЭЭРХ ИРГЭН НАС БАРСАН БОЛ НЭРИЙГ НЬ ХЭРХЭН ХАСАХ ВЭ?

  • Writer: Uyanga Altan-Erdene
    Uyanga Altan-Erdene
  • Sep 9, 2025
  • 1 min read

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх өмчлөгчийн хэн нэгэн нь нас барсан тохиолдолд заавал гэрчилгээгээ шинэчлэх шаардлагатай байдаг. Гэрчилгээгээ шинэчлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлээрэй. 

  • Тухайн нас барсан хүний ашиглаж байсан иргэний үнэмлэх /эх хувь/

  • Нас барсны гэрчилгээ /эх хувь/

  • Бусад өмчлөгч нарын иргэний үнэмлэх /эх хувь/

  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /эх хувь/


  • Дээрх бичиг баримтуудыг нотариат дээр авч очсоноор нотариад таньд “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г хийж өгнө. Үүний дараа дор дурдагдсан материалуудыг бүрдүүлээд өөрт ойрхон Нэг цэгийн үйлчилгээн дээр очно. 

  • Өвлөх эрхийн гэрчилгээ

  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

  • Бусад өмчлөгч нарын иргэний үнэмлэх /эх хувь/

Нэмэлт: Өмчлөгчийн хэн нэгэн нь нас барсны дараагаар нэг жилийн дараа гэрчилгээг шинэчлэх боломжтой. 


 
 
 

Comments


bottom of page