ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
- Uyanga Altan-Erdene

- Jul 19
- 1 min read
Тухайн жилд авсан байрны хөнгөлөлтийг дараа оны 2 сарын 15-ны өдрийн дотор хүсэлтээ гаргадаг. 2020 оны 01-р сарын 01-с хойш орон сууц худалдан авсан тохиолдолд иргэн 6 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлж, буцаан олголт авдаг.
Цахимаар хүсэлтээр илгээдэг бөгөөд дараах материалыг хавсаргаж явуулна.
Татварын e-tax.mta.mn сайтаар ороод ТТ-06 тайлан бөглөнө.
Тухайн сайт нь таны иргэний үнэмлэх, НД-ын лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг ХУР системээс автоматаар татна.
ҮХХ-н 2% төлсөн баримт, төлбөрийн даалгаврын дугаар
Захиалгын гэрээгээр байр авсан бол и-баримтны сугалааны дугаар
За мөн нэмэлтээр цахимл тайлангийн бүрдүүлэх материал хэсэгт хавсаргана
Худалдах худалдан авах гэрээ эсвэл Захиалгын гэрээ
Орлого нотлох баримт буюу та банкны зээлээр авсан эсвэл бусад санхүүгийн байгууллагын санхүүжилтээр, зээлээр, хадгаламжаар гэх мэт
Буцаан олголт авах хүсэлтээ бөглөнө.





Comments