СӨХ-н ГАЗРАА ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
- Uyanga Altan-Erdene

- Jul 9
- 1 min read
Ихэнх СӨХ-ууд нийтийн эзэмшлийн талбайн газрын гэрчилгээгээ гаргуулж аваагүй байдаг. Ингэснээр тухайн газрыг зориулалтын бусаар ашиглах, дээр нь өргөтгөл, байшин, барилга барих эрсдэлтэй байдаг.
Гэрчилгээ гаргуулж авахад дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.
СӨХ-с албан хүсэлт гаргана.
Дүүргийн Засаг даргын тамгын газраас тус холбоо нь бүртгэлтэй гэсэн тодорхойлолтыг авна.
Тухайн хорооны Засаг даргаас мөн саналыг нь авна.
Тухайн байшин, хотхон, хороололын хаяг, байршил, зориулалт, газрын хэмжээ, нэгж талбарын хэмжээ, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, явган зам, авто зам, зогсоол зэргийг багтаасан тойм зураг гаргана.
Дээрх материалуудаа бүрдүүлээд Нийслэлийн Засаг дарга-д хүсэлтээ гаргана.
Шийдвэр гарсны дараа СӨХ-н Гүйцэтгэх захирал СӨХ-г төлөөлж гэрээнд гарын үсэг зурснаар тухайн газрыг 15-н жилийн хугацаанд ашиглах эрхтэй болно. Мөн тус хугацааг хэдэн ч удаа сунгах боломжтой.





Comments